Дэлхийн кино урлагийн домог, Фрөнцын алдарт жүжигчин Ален Делоны Души тосгон дахь байшингаас хамгаалалтын албаныхан 70 гаруй галт зэвсэг, 3 мянга гаруй сум олсон гэж Parisien мэдээлэв.
Жүжигчинд ийм их зэвсгийн нөөцтэй байж болох зөвшөөрлийн бичиг баримтгүй байжээ.
Үүнээс гадна хууль сахиулах байгууллагууд зуслангийн байшингийн нутаг дэвсгэрээс буудлагын талбай илрүүлжээ.
Жан-Седрик Го прокурор хэлснээр "А, В, С ангиллын" зэвсэг хууль бусаар хадгалсан хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Алдарт жүжигчин 2019 онд цус харваснаасаа хойш хийж буй үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвар дутуу болоод байгаа юм.