20 жилийн өмнө НАТО-той эвсэхийг эрмэлзэж, олон улсын хамтын аюулгүй байдлын тухай ярьж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин одоогийн Путнаас тэс өөр хүн байсан гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жорж Робертсон BBC агентлагад өгсөн ярилцлагадаа дурджээ.
BBC: Өнөөдөр бидний зурагтаар харж байгаа Путин таны НАТО-гийн тэргүүн байхдаа харилцаж байсан Путинээс юугаараа ялгаатай вэ?
Ж.Р: Тэр үед уулзсан Путин одоогийн бараг л маньяк /хийрхэгч, донтон/ Путинаас тэс өөр хүн байсан. Тэр үеийн Путины үйл сайн, Орос-НАТО-гийн зөвлөлийг байгуулж байлаа. Миний бодлоор Путин их өөнтөгч, гомдомтгойгоос гадна эх орныхоо талаар асар их амбицтай хүн. Хуучин ЗХУ-тай дүйцэхүйц байх түүний эл амбиц олон тараараа бодит байдалтай нийцэхгүй зүйл. Зөвлөлт Холбоот Улс дэлхийн хоёр дахь их гүрэн гэж тооцогддог байсан ч ОХУ түүнтэй дүйцэж чадахгүй. Барууныханы заримдаа харуулдаг сул тал Путины эгог улам өдөөснөөр өмнө нь НАТО-той хамтран ажиллахыг хүсч байсан энэ хүний зан чанарыг өөрчлөсөн гэж би бодож байна. Одоо тэрбээр НАТО-г асар их аюул заналхийлэл гэж үзэх болжээ.
BBC: Путин НАТО-д элсэхийг хүсч байна гэсэн сэтгэгдэл танд төрсөн үү? Тэр энэ талаар тантай огт ярьж байгаагүй юу?
Д.Р.: Путинтэй хоёр дахь удаагаа уулзаж байснаа санаж байна, тэр шууд л “Та ОХУ-г хэзээ НАТО-д урих гэж байна вэ гэхэд “Бид улс орнуудыг НАТО-д элсэхийг тусгайлан урьдаггүй, тэд өөрсдөө өргөдлөө өгдөг” гэж би хариулсан. Тэрбээр "За за, тэгвэл бид ач холдогдолгүй улсуудтай хамт дугаарлаж зогсохгүй ээ” гэсэн. Путин өөрт нь санал тавьж эвсэлд урихыг хүссэн. Миний бодлоор тэрбээр ОХУ бол Зөвлөлт Холбоот Улсын адил дэлхийн агуу улсын нэг бөгөөд түүний адил хүндэтгэлийг хүртэх ёстой гэдэгт үргэлж итгэдэг байсан, одоо бүр илүү итгэдэг.
BBC: Барууны орнууд НАТО-г зүүн тийш тэлэхгүй гэсэн амлалтаа зөрчсөн гэж Путин мэдэгдсэн. Энэ тухай Оросын албаны хүмүүс ч байнга сануулдаг. Барууны орнууд, НАТО эсвэл АНУ тус эвслийг өргөжүүлэхгүй гэж ЗХУ эсвэл ОХУ-д амласан юм уу?
Д.Р: Энэ талаар ямар ч бичиг баримт, гэрээ хэлцэл, тохиролцоо байхгүй. Путин нөхцөл байдлын талаарх төсөөллөө тулгаж өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд бүх зүйлийг ашиглаж байгаа тохиолдол дахин гарч байна. Тухайлбал, Горбачевыг хуурсан, Ельцин Хельсинкийн гэрээ, Будапештийн меморандум, Парисын хэлэлцээр, Орос-НАТО-ын зөвлөл байгуулах актад гарын үсэг зурахдаа согтуу байсан байх магадлалтай гэж мэдэгддэг.. Гэвч Владимир Путин өөрөө Ромын тунхаглалд гарын үсэг зурсан. 2002 оны 5-р сарын 28-нд Путин бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байх үндсэн зарчмуудыг тусгасан баримт бичигт миний адил гарын үсэг зурсан. Тэрбээр өөрөө гарын үсэг зурсан бөгөөд үүнд өөр хэнийг ч буруутгах аргагүй!
BBC: Таны бодлоор энэ гацаанаас гарч урагшлахын тулд одоо юу болох ёстой вэ?
Д.Р.: Оросын элитүүд зөвхөн нэг л зүйлийг хүлээн зөвшөөрдөэ. Тэр нь хүч. Гэвч Путины хувьд бүр зүйл буруугаар эргэсэн. Тэрээр НАТО-г өргөжүүлэхээс сэргийлэхийг хүссэн ч шинэ улс орнууд тус холбоонд нэгдэж байна. Путин Европчуудыг хагалан бутаргахыг хүссэн ч өнөөдөр тэд урьд өмнөхөөсөө илүү эв нэгдэлтэй болсон. Европ, Америк хоёрыг хооронд нь муудалцуулахыг хүссэн ч тэд улам ойртсон. Хэрэв эл данд ОХУ ялж, Украиныг бүрэн эрхт тусгаар улсын хувьд эрхшээлдээ оруулж, устгавал Владимир Путин болон дэлхийн авторитар дэглэмүүд үүгээр зогсохгүй. Тиймээс бид тэдэнд зөв цагт зөв дохио өгөх ёстой.
Энд дурдахад 2022 онд Германы Spiegel сэтгүүл НАТО-г Дорно зүг тэлэхгүй тухай 1991 оны 3-р сарын 6-нд Бонн хотод болсон АНУ, Их Британи, Франц, Германы гадаад хэргийн тэргүүн нарын уулзалтын протоколыг нийтэлсэн байдаг. Хэлэлцээрийн сэдэв нь Төв болон Зүүн Европын аюулгүй байдлын асуудал байв.
“Бид 2 дээр нэмэх 4 хэлэлцээрийн үеэр (БНАГУ, ХБНГУ, түүнчлэн АНУ, ЗХУ, Их Британи, Францын оролцоотойгоор хоёр Германыг нэгтгэх тухай, ) НАТО-г Эльба мөрнөөс цааш өргөжүүлэхгүй гэдгээ тодорхой хэлсэн. Тиймээс бид Польш болон бусад улс орнуудыг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг санал болгож чадахгүй” гэж Баруун Германы Гадаад хэргийн яамны улс төрийн захирал Юрген Хробог хэлсэн байна.
Ийм амлалтыг АНУ-ын дипломатууд ч өгчээ.
“2 дээр нэмэх 4, түүнчлэн бусад хэлэлцээний үеэр бид Зөвлөлтийн цэргийг Зүүн Европоос гаргах явдлыг өөрийн ашиг сонирхолд ашиглах бодолгүй байгаагаа ЗХУ-д тодорхой ойлгуулсан... НАТО албан ёсоор эсвэл албан бусаар ч гэсэн зүүн тийш тэлэх ёсгүй" гэж АНУ-ын төлөөлөгч Раймонд Зайтс хэлж байжээ.