Apple компани Apple ID-ийг /хэрэглэчийн бүртгэл/ Apple Account болгон өөрчлөх бодолтой байгаа тухай MacRumors цахим хуудас эх сурвалжийг иш тэтэн мэдээлэв.
Нэр 2024 оноос эхлэн өөрчлөгдөх бөгөөд энэ үеэр iOS 18 болон macOS 15 шинэ үйлдлийн системүүд зэрэгцээд гарах юм. Тухайн үед эдгээр системийн програмууд дээрх өөрчлөлтийг тусгасан байна гэнэ.
Аpple компанийн үйлчилгээнийхээ брэндийн нэрийг солих болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа төийгүй Apple Account нэр нь эцсийнх биш байж магадгүй гэдгийг мэдээнд онцлон тэмдэглэв.
Өмнө нь “Brand Finance” олон улсын зөвлөх байгууллагын мэдээлснээр Apple жилийн үнэлгээгээр дэлхийн хамгийн үнэтэй брэндээр тодорч, 2023 онд үнэ нь 74 хувиар өсч, 517 тэрбум долларт хүрснээр Microsoft, Google болон бусад өрсөлдөгчдийгээ ардаа орхижээ.