Украинд барууны цэргийн албан хаагчид байгаа тухай Германы Bild сонин мэдээлжээ.
Украины дайнд гадаадын хөлсний дайчид олноор байлдаж байгаа ч тухайн орны Батлан хамгаалах яамны мэдлийн цэргүүд байгаа талаар албан мэдээлэл гараагүй байсан.
Тус хэвлэлд мэдээлснээр барууны орнуудын тодорхой тооны цэргийн албан хаагчид Киевийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт хэдийнээ ирсэн бөгөөд Украины Зэвсэгт хүчинд өндөр технологийн зэвсэг болох агаарын довтолгооноос хамгаалах систем, далавчит пуужингийн программчлах чиглэлээр тусламж үзүүлж байна.
Гэхдээ НАТО-гийн цэргүүдийг байлдааны ажиллагаанд шууд оролцох магадлал маш бага байгааг нийтлэлд тэмдэглэжээ.
2-р сарын 26-нд Парист болсон ЕХ болон НАТО-гийн төлөөлөгчдийн оролцоотой бага хурлын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Украин руу барууны орнуудын армийг оруулахыг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн юм.
Энэ асуудлаар НАТО-ийн гишүүн орнууд зөвшилцөлд хүрээгүй байна.