АНУ-ын Хьюстон хотын оршин суугч эхнэрийнхээ албаны яриаг чагнаж 1.76 сая долларын хууль бус ашиг олжээ. Гэр бүлийн хоёр гэрээсээ ажиллаж байх үеэр нөхөр нь эхнэрийнхээ ажил хэргийн дуудлагыг хянадаг байжээ.
42 настай Тайлер Лоудоны эхнэр газрын тос, байгалийн хийн компаниы гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Лоудон нэгэн компанийн 46,450 хувьцааг газрын тос, байгалийн хийн том компани худалдаж авахаас өмнө өрсөж чадсан байна. Тэрээр эхнэрийнхээ ажлынхантай хийсэн ярианаас дээрх гэрээний талаар мэджээ.
Түүний худалдаж авсан хувьцааны үнэ 71 хувиар өссөн бөгөөд Лоудон маш их ашиг олж зарсан байна.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Лоудоныг дотоод мэдээлэлтэй /инсайдер/ холбоотой арилжаа хийсэн гэж буруутгажээ.
Тус байгуулагын үзэж буйгаар Лоудон "зайнаас ажиллах нөхцөл” мөн “эхнэрийнхээ итгэлийг далимдуулан” нууц гэдгийг мэдэж байсан мэдээллээс ашиг олжээ.