НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Газын зурвасын хойд хэсэгт хүмүүнлэнгийн тусламж хүлээж байсан хүмүүс рүү гал нээсний улмаас 100 гаруй палестин хүн амиа алдсан тухай мэдээлэлд түгшиж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргахад АНУ саад болжээ.
Пүрэв гарагт энэ үйл явдалтай холбогдуулан Алжирын талаас зарлан хуралдуулсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдаан болов. Хуралдаанаар " Газын зурвасын хойд хэсэгт хүнсний тусламж хүлээж байгаа олон тооны хүмүүс рүү гал нээсний улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 750 орчим хүн шархадсан гэх мэдээлэлд Зөвлөлийн гишүүд гүн санаа зовж байгаагаа илэрхийлж байна" гэсэн хэвлэлийн мэдэгдлийн төслийг хэлэлцэх ёстой байв.
Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний 14 нь уг мэдэгдлийн тексттэй санал нэг байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ-ын байр сууринаас болж хэвлэлийнхэнд зориулж мэдэгдэл гаргаж чадахгүй болов". АНУ-ын тал "Палестин иргэд зүгээр амь үрэгдээгүй, толгойдоо буудуулж нас барсан гэх мэдээллийг тэмдэглэх нь байтугай Изралийг бухуушахаас ч татгалзжээ”.
НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вуд сэтгүүлчдэд хэлэхдээ, “Энэ талаар ямар нэг зүйл хэлж чадах эсэхийг ойлгохын тулд шаргуу ажиллаж байна. <.. .> Энэ нь үг хэллэгээс хамаарна [томьёолох] <...>. Мэдэгдлийг өнөөдөр батлана гэж хэлмээргүй байна, бүр батлахгүй ч байж магадгүй" гэжээ.
2-р сарын 29-нд Израиль өлсгөлөнд нэрвэгдсэн олон зуун палестинчууд хүмүүнлэгийн тусламж авахаар цугларсан Газа хотын баруун хэсэгт орших Аль-Рашид гудамжинд цохилт өгсөн гэж Палестины хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан.
Палестины эрүүл мэндийн яамны мэдээлснээр Израилийн уг үйлдэлд дор хаяж 112 хүн амиа алдаж, 760 хүн шархадсан байна.
Израилийн Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд Газын иргэд тусламжийн барааг хулгайлахаар дайрсны улмаас шахцалдаан болж олон арван хүн бэртэж гэмтсэн гэжээ. Мөн хэдэн арван палестин иргэд ачааны машины дугуйн дор орж нас барсан гэж Израилийн арми дараа нь мэдэгдсэн.
Израилийн I24 News суваг армийнхныг иш татан мэдээлснээр дээрх үйл явдлын улмаас зарим палестинчууд Израилийн армийн байрлал руу ойртоход, цэргийнхэн тэдэнрүү гал нээжээ.