ОХУ-ын Засгийн газар 2024 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сар бензин экспортлохыг хориглов. Энэ тухай РБК эх сурвалжаас иш татан мэдээл.
ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Александр Новак бензин экспортлохыг түр хугацаагаар хориглох саналыг Ерөнхий сайдад хүргүүлжээ. 2-р сарын 21-ний өдрийн захидалдаа тэрээр хаврын тариалалтын ажил, шатхуун боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажил, зуны амралт зэрэгтэй холбоотойгоор дотоодын зах зээлд шатахууны эрэлт нэмэгдэх улирал удахгүй эхэлнэ гэж тэмдэглэжээ.
Тэрбээр тус хоригийг тавих гол шалтгаанаа "Газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийг бууруулахын тулд дотоодын нефтийн бүтээгдэхүүний зах зээл дээрх үнийг тогтворжуулах арга хэмжээ авах шаардлагатай" хэмээн тайлбарлажээ.
Новакийн саналыг Ерөнхий сайд М.Мишустин зөвшөөрсөн байна.
Харин тус хориг нь Монгол, Узбекистан, Абхаз, Өмнөд Осет болон ЕАЭБ-ын орнуудыг хамаарахгүй юм байна.