Энэ сарын 16-нд ОХУ-ын Шүүхийн шийдэр гүйцэтгэх ерөнхий газраас Ямало-Ненец автономит тойргийн шоронд 19 жилийн хорих ял эдэлж байсан Алексей Навальныйг нас барсан тухай мэдэгдсэн юм. Мэдэгдэлд тайлбарласнаар хоригдол салхилж байгаад гэнэт бие нь муудан ухаан алджээ. Эмч нар сэхээн амьдруулах бүх л арга хэмжээг авсан ч улс төрчийн амийг аварч чадаагүй. Урьдчилсан дүнэлтээр Навальный цусны бүлэнгээр нас баржээ.
Харин талийгаачийн цогцсыг одоо болтол гэр бүлийнхэнд нь өгөөгүй байна.
Навальныйгийн нас барсан явдлыг шалгаж байгаа мөрдөн байцаагчидын тайлбарлсанаар "химийн шинжилгээ" хийж байгаа бөгөөд энэ нь маш их цаг хугацаа шаардагддаг тул цогцсыг дор хаяж дахин хоёр долоо хоног байлгана гэжээ.
Цогцос яг хаана байгааг эрх баригчид мэдээлээгүй байна.
Навальныйгийн ээж Людмила Навальная хүйтэйгээ нас барахаас нь хэд ходонгийн өмнө шоронд уулзсан гэв. Ээжийнх нь хэлснээр улстөрчийн биеийн байдал сайн, эрүүл мэндийнхээ талаар гомдоллоогүй гэнэ.
Навальныйгийн эхнэр Юлия Навалнаяа нөхрийнх нь бие махбодоос мэдрэлд нөлөөлөх Новичок нэртэй бодисын нөлөөллийг арилах хүртэл цогцсыг хадгалах гэж байна гэж үзжээ.