Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Залуучуудын өвлийн олимпын биатлоны төрөлд зургаан тамирчин оролцож байна

Ази тивд анх удаа болох залуучуудын өвлийн IV олимпын наадам БНСУ-ын Канвон мужид болж байна. Энэ удаагийн наадамд 80 орны шилдгийн шилдэг 1950 залуу тамирчин өвлийн долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. Монгол Улсаас гүйлтийн цана, биатлон болон уулын цанаар нийт 12 тамирчин олимпын эрхээ авчээ.
2024-01-20

Эхний 30 байрт шалгарсан тоглогч УАШТ-ий хагас шигшээд оролцоно

Монголын даамын холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ий анхан шатны тэмцээнд 250 шахам тамирчин оюунаа сорьж, аваргуудаа тодрууллаа. Швейцар системээр есөн өрөг тоглосон эл тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Пүрэвбаатар (“Повгор хүү”), эмэгтэйчүүдээс Ц.Цацрал (“Алтан хүү” клуб) нар тэргүүлэв. Ангилал тус бүрийн эхний 30 байрт шалгарсан тоглогчид ирэх гуравдугаар сарын 20-24-нд болох УАШТ-ий хагас шигшээд оролцох эрх авсан
2024-01-18

Н.Намуун дэлхийн дээд амжилт эвдэв

Дэлхийн шооны холбооноос Ирланд улсын нийслэл Дублин хотод зохион байгуулсан, рубик шооны олон улсын тэмцээнд манай өсвөрийн үеийн тамирчид оролцжээ. Охидоос Н.Намуун цаган шооны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдэн, 3.04 секунд болгон шинэчлэн тогтоов. Ийнхүү амжилт гаргаснаар тэрбээр чансаагаараа дэлхийд 14, Ази тивд гуравт, Монгол Улсын хэмжээнд нэгдүгээрт эрэмбэлэгдэж эхэллээ
2024-01-18

Монголын багийн тугч М.Манлайжав, Д.Нямсүрэн нар үндэсний дээлээр гангарна

БНСУ-д болох “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадам маргааш хөшгөө нээж, ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ. Тус наадамд өрсөлдөх Монголын тамирчдаас А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар энэ сарын 29-нд гүйлтийн цанын спринт төрөлд тэмцээнээ эхлүүлэх нь. Манай тамирчид өдгөө Олимпын хотхонд төвхнөсөн гэнэ
2024-01-18

“Хараацай” клубийнхэн аваргын цом өргөжээ

Монголын хөл бөмбөгийн холбооноос футзалын хөвгүүдийн 14 хүртэлх насныхны УАШТ-ийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 28 клубийн тоглогчид оролцож, аваргын цомын төлөө анамана өрсөлдсөн юм. Энэ удаагийн ширүүхэн тоглолтод Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн тэргүүлж, аваргын алтан цом өргөлөө. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө Д.Батнасан дасгалжуулагчийн удирдлагад тоглосон “Эрчим” клубийнхэн мөнгөн медаль хүртэв
2024-01-18

Э.Мэргэн олон улсын морьт харвааны тэмцээнд түрүүллээ

Индонез улсад болсон энэ жилийн анхны олон улсын морьт харвааны тэмцээнд Монголын тамирчид Н.Алтанхуягийн удирдлагад оролцжээ. Тэд зургаан орны 80 харваачтай өрсөлдсөн байна. Манай тамирчдаас өсвөр үеийнхний ангилалд “Намнаа” академийн харваач, 15 настай Э.Мэргэн шагналын салхи хагалж, алтан медаль хүртжээ
2024-01-18

Х.Тэргэл шилдгээр шалгарч, “JDC аdvanced tour-2024”-т өрсөлдөх нь

Олон улсын уг тэмцээнд өрсөлдсөн өсвөрийн үеийнхэн цаашид мэргэжлийн тамирчин болох замналаа эхлүүлдэг аж. Дартсын спорт сонирхогчдыг баярлуулсан Х.Тэргэлийн “цойлсон” амжилт Монголд эл спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулж барьсан томоохон бэлэг байв. 
2024-01-18

Таеквондогийн УАШТ Өмнөговь аймагт болно

Өмнөговь аймгийн Засаг Даргын ивээл дор 2024 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгуулагдах "Таеквондо Пүмсэ-2024" Улсын аварга шалгаруулах тэмцээний ажлын хэсгийн уулзалт боллоо.
2024-01-16

А.Цагаанбилэг, Г.Отгонбаатар нар аваргаар шалгарав

Японы Токио хотод өнгөрсөн амралтын өдөр болсон жиү жицүгийн “Их дуулга” тэмцээнд манай тамирчид зодоглолоо. Эмэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд цэнхэр бүсний -55 кг-ын жинд “Ralph gracie Mongolia” клубийн бөх А.Цагаанбилэг БНСУ, Израилын тамирчныг ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр аваргын төлөө нутаг нэгт тамирчин Б.Наранхишигийг буулган авснаар алтан медаль хүртэв
2024-01-16

Мөсөнд авирагчид “Дэлхийн цом”-д түрүүлж, үзүүрлэлээ

БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 12-14-нд зохион байгуулсан, мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын АШТ-д 16 орны 88 тамирчин ур чадвараа сорив. Тус тэмцээнд оролцсон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн түрүүллээ. Түүнтэй алтан медалийн төлөө нутаг нэгт авирагч, “UB hiking” клубийн тамирчин, ОУХМ Ч.Мандахбаяр өрсөлдөж, аман хүзүүдсэн юм
2024-01-16

Триатлоны өвлийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулжээ

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг эхлүүлж, өвлийн анхдугаар тэмцээнийг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгуулжээ. Тус холбоо “Сандагаа багш” цана, дугуйн клубийнхэнтэй хамтран зохион байгуулсан уг тэмцээнд тамирчид нэг км замд гүйж, хоёр км-т дугуй жийж, мөн хоёр км-ийн зайд цанаар уралдав
2024-01-16

Парист Монгол Улсын төрийн далбаа олонтоо мандах болтугай

Батлан Хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, улсын харцага Г.Ганхуяг
2024-01-15

ТАНИЛЦ: П.Орхон нар олимпийн эрхээ гардлаа

Эмэгтэйчүүдийн 62 килограммын жинд П.Орхон, С.Цэрэнчимэд нар өрсөлдлөө. Их шөвөгт өрсөлдсөн тэднээс эцсийн дүндээ 8:7-гор гавьяат тамирчин П.Орхон ялалт байгуулж, олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. 
2024-01-15

Өвлийн триатлоны анхны тэмцээн боллоо

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг эхлүүлж, Өвлийн триатлоны анхдугаар тэмцээнийг өчигдөр Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд явуулжээ.
2024-01-15

Буудлагын ААШТ-ээс хоёр мөнгөн медаль хүртлээ

Энэ удаагийн тивийн аваргаас манай тамирчид
2024-01-14

Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа

Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч
2024-01-12

Хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйлан Бөхийн өргөө болон Биеийн тамир, спортын улсын хороонд хичээллэнэ

Монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх, хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Хүүхдийн ордон хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйлан Бөхийн өргөөний их танхим болон Биеийн тамир, спортын улсын хороонд хичээллэх болж байгаа юм.
2024-01-12

“Доха-2030”-д багаа амжилттай оролцуулахаар Катар Улстай хамтран ажиллана

Монголын үндэсний олимпын хорооноос “Доха-2030” Азийн наадамд тамирчдаа амжилттай оролцуулахаар тус улсын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллахаар болжээ. Катар Улс нь спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан туршлагатай. Тухайлбал, 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ, дэлхийн элсний спортын анхдугаар наадам, 2022 онд Олон улсын хөл бөмбөгийн холбооны “Дэлхийн цом”-ыг амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил тэнд усанд сэлэлтийн ДАШТ болно.
2024-01-11