Казахстаны Туркестан хотод ирэх сарын 13-нд болох “Eurasian dance festival-2024” тэмцээнийг Монголын шүүгчдээс А.Амармэнд, Б.Баярцэнгэл нар дэнслэхээр болжээ. Үүний зэрэгцээ Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо гадаадаас шилдэг мэргэжилтнүүдийг урьж, клубүүдийн багш дасгалжуулагч, тамирчдыг сургалтад хамруулж байна. Тэдний урилгаар ОХУ-ын Екатеринбург хотоос стандарт бүжгийн мэргэжилтэн Дархан-Уул аймагт ирэх сарын 3-нд ирж, тав хоног сургалт зохион байгуулах нь.
Түүнээс өмнө Дэлхийн бүжгийн спортын холбооны латин бүжгийн төрөлд чансаагаараа VII, “Их дуулга”-д VI байрт бичигддэг, 10 бүжгийн дэлхийн аварга Винсон Там болон Анастасия Новикова нар бүжгийн хичээлийг удирдан явуулж, авьяас, ур чадвар, туршлагаасаа хуваалцсан юм.