Индонез улсад болсон энэ жилийн анхны олон улсын морьт харвааны тэмцээнд Монголын тамирчид Н.Алтанхуягийн удирдлагад оролцжээ. Тэд зургаан орны 80 харваачтай өрсөлдсөн байна. Манай тамирчдаас өсвөр үеийнхний ангилалд “Намнаа” академийн харваач, 15 настай Э.Мэргэн шагналын салхи хагалж, алтан медаль хүртжээ. Өмнөх тэмцээнүүдэд ч оролцож, чамгүй амжилт гаргасан тэрбээр энэ удаа түрүүлснээр шилдэг тамирчдын жагсаалтын 15-д бичигдсэн байна. Тэгвэл насанд хүрэгчдийн ангилалд эмэгтэйчүүдээс Г.Гүнбилэг удаалж, мөнгөн медаль хүртлээ.