Өмнөговь аймгийн Засаг Даргын ивээл дор 2024 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгуулагдах "Таеквондо Пүмсэ-2024" Улсын аварга шалгаруулах тэмцээний ажлын хэсгийн уулзалт боллоо.
Тус ажлын хэсгийн ахлагч Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж “Энэ удаагийн УАШТ-ийг орон нутагтаа зохион байгуулагдах гэж байгаад талархал илэрхийлээд, аймаг орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин ажиллана” хэмээн онцоллоо.