Иргэд аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна суурилуулсан хяналтын камеруудыг нэгдсэн сүлжээнд холбох Теле камерын хяналтын дэд төвийг аймаг, дүүргийн ЗДТГ-ын дэргэд байгуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргав.
Мөн хяналтын камерын стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа. Улсын хэмжээнд нийт 14 084 аж ахуйн нэгж, байгууллагын 122 150 хяналтын камер бий аж. Нийт камерын 85 хувь нь хэвийн ажилладаг юм байна.