“The lemons” хамтлагийнхан уламжлал болгон зохион байгуулдаг “Red party” тоглолтоо өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт толилууллаа. Тэд энэудаа “Залуу Лениний ойролцоо гурван давхарт” гэх нэртэй хоёрдугаар цомгоо кассет буюу хуурцаг хэлбэрээр хэвлэснээ онцлов. Ингэхдээ зөвхөн эл тоглолтоороо л хуурцгаа худалдав. Мөн анх удаа задгай талбайд буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баруун хэсэгт байрлах “Happy park”-т тоглолтоо хийсэн юм. Талбайд хэд хэдэн асар байлаа. Заримд нь сууж амрах боломжтой бол бусдаас ньуух зүйлс худалдан авч болно.
Тоглолтын эхний хэсгийг “Playtime” фестивалийг санаачлагч Д.Нацагдорж буюу дижей George хөтлөсөн юм. Түүний хөгжмийн мэдрэмж үзэгчдийн уур амьсгалыг илүү халуун дулаан болгов. Гэвч үзэгчдээ хүндэлж, ёс зүйтэй байх сэтгэл түүнд дутсан бололтой. Тайзан дээр тамхины утаа суунаглуулсаар өндөрлүүлэв. Рок хөгжмийн онцлог нь задгай сэтгэлгээ, чөлөөт байдал гэж онцолдог ч тайзны ёс зүй үүнээс тусдаа зүйл.
Тоглолтын хоёр дахь хэсгийг “A sound” хамтлагийнхан хөглөлөө. Тэд уянгалаг, сэтгэлд хоногшсон, дотно дуунуудаар сонсогчдыг мялаав. Зарим хүнийг уйлуулж, дуулуулж, уярааж, хөгжөөж нэгэн зэрэг олон мэдрэмжийг төрүүлсэн юм. Тэр үдэш Үндэсний соёл, амралтын хүрээлэнг уран бүтээлчдийн ая дуу бүхэлд нь эзэгнэлээ. Уянгалаг дууны араас “The lemons” хамтлагийнхан зөөлөн уянгалагбүтээлүүдээртоглолтоо үргэлжлүүлсэн юм. Энэ холбоосыг хийхдээ тун чиг нарийн бодож тунгаасан болов уу. Мэдээж дараа нь тэд улаа бутарсан тайзан дээрээс эрч хүчтэй “хүчиллэг” бүтээлүүдээ хүргэлээ.
А.ҮҮЛ