Японы Токио хотод өнгөрсөн амралтын өдөр болсон жиү жицүгийн “Их дуулга” тэмцээнд манай тамирчид зодоглолоо. Эмэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд цэнхэр бүсний -55 кг-ын жинд “Ralph gracie Mongolia” клубийн бөх А.Цагаанбилэг БНСУ, Израилын тамирчныг ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр аваргын төлөө нутаг нэгт тамирчин Б.Наранхишигийг буулган авснаар алтан медаль хүртэв. Монголын багаас медалийн салхи хагалсан түүний амжилтыг буухиалж, эрэгтэйчүүдээс мастерс ангиллын цэнхэр бүсний -94 кг-д хүч үзсэн Г.Отгонбаатар Филиппиний бөхийг цэвэр хожиж, хоёр дахь алтан медалийн эзэн боллоо. Бор бүсний ангиллын -120 кг-д барилдсан “BB jiu jitsu” академийн Х.Итгэл АНУ, БНСУ-ын тамирчдыг илүүрхэж, мөнгөн медаль зүүжээ.