Индонезын Жакарта хотод буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) болж буй.
Энэ удаагийн тивийн аваргаас манай тамирчид хоёр мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, 25м Стандарт гар буу. ОУХМ Э.Даваахүү 572 онож мөнгөн медаль авлаа.
Мөн 50м хэвтээ 60 сум буудах дасгалд ОУХМ О.Есүгэн, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ О.Янжинлхам нар багаараа Мөнгөн медаль авлаа. Баяр хүргэе.