БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 12-14-нд зохион байгуулсан, мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын АШТ-д 16 орны 88 тамирчин ур чадвараа сорив. Тус тэмцээнд оролцсон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн түрүүллээ. Түүнтэй алтан медалийн төлөө нутаг нэгт авирагч, “UB hiking” клубийн тамирчин, ОУХМ Ч.Мандахбаяр өрсөлдөж, аман хүзүүдсэн юм. Тэд өнгөрсөн жилийн “Дэлхийн цом”-оос хүрэл медаль зүүж байв. Эл тэмцээнд 2012 оноос эхлэн улсаа төлөөлж оролцсон Н.Хэрлэнг өнгөрсөн жилийн аварга, Ираны тамирчин Мохсен Бехештитэй эн тэнцүү өрсөлдөнө хэмээн Олон улсын уулын холбооны мэргэжилтнүүд саяхан онцолж байсан нь ийнхүү талаар болсонгүй. Тэгвэл эмэгтэйчүүдээс түүний төрсөн дүү Н.Сэлэнгэ VI байр эзэлсэн байна.
Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад хүчний бэлтгэл базааж буй манай тамирчдын дараагийн өрсөлдөөн нь Швейцарт болох “Дэлхийн цом”-ын хоёр дахь цуврал тэмцээн юм. Мөн Канадын Эдмонтон хотод зохион байгуулах ДАШТ-д өрсөлдөх нь.