Дэлхийн шооны холбооноос Ирланд улсын нийслэл Дублин хотод зохион байгуулсан, рубик шооны олон улсын тэмцээнд манай өсвөрийн үеийн тамирчид оролцжээ. Охидоос Н.Намуун цаган шооны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдэн, 3.04 секунд болгон шинэчлэн тогтоов. Ийнхүү амжилт гаргаснаар тэрбээр чансаагаараа дэлхийд 14, Ази тивд гуравт, Монгол Улсын хэмжээнд нэгдүгээрт эрэмбэлэгдэж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон “Don’t fail kin¬sale-2023” рубик шооны тэмцээний охидын ганцаарчилсан төрөлд улсын дээд амжилтыг 3.66 секунд болгон шинэчилж байв.