Төрөлт 12.6 хувиар буурлаа
Манай улсын 1000 хүнд ногдох төрөлт энэ оны эхний хагаст 8.4 болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 нэгжээр буурсныг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулсан “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” тайланд дурджээ. Тодруулбал, энэ хугацаанд улсын хэмжээнд 28 635 эх амаржиж, 28 846 хүүхэд мэндэлсэн байна. Амаржсан эхийн тоо 2023 оны эхний хагасынхаас 4170 буюу 12.7, төрсөн хүүхдийнх 4158 буюу 12.6 хувиар тус тус буурчээ.
2024-07-23
Эрэн сурвалжлагдаж байсан 19 этгээдийг олжээ
Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-22-ны өдөр хэрэг бүртгэлтийн 32 360, мөрдөн байцаалтын 2585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 65-ыг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэ хугацаанд 44 828 зөрчилд 44 430 хүнийг холбогдуулан шалгажээ
2024-07-23
Эрүүл мэндийн багшийг МУБИС, АШУҮИС-д бэлдэхээр болов
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн багш бэлдэх хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хичээлийг хэн дуртай нь заах бус, мэргэжлийн багштай болох гэнэ. Үүний хүрээнд орон даяар эрүүл мэндийн багшийн элсэлт авч буй аж. Биологи болон нийгмийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт өгч, 450-иас дээш оноо авсан хүүхдүүд эрүүл мэндийн багшаар суралцах боломжтой. Мөн түүх, монгол хэлний хичээлээр шалгалт өгсөн байж болох гэнэ
2024-07-23
Улаанбаатар хотын замын 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй
Аадар бороо орсонтой холбоотойгоор нийслэлд цөөнгүй асуудал тулгарав. Тухайлбал, Яармагийн зам уржигдар усанд автлаа. Тиймээс онцгой байдлын алба хаагчид авто замд тогтсон усыг соруулжээ. Улаанбаатар хотын тухайд ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс нийтийн эзэмшлийн зам, талбай усанд автаад байна. Нийслэл 1250 км авто замтайгаас 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй аж.
2024-07-23
Допинг илэрсэн гурван бөхийг баяр наадмын комиссынхон дуудаж уулзжээ
Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан билээ. Шинжилгээний хариуны талаар Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас энэ сарын 17-нд мэдээлэл өгсөн. Ингэхдээ ХБНГУ-ын Дресден хот дахь лабораторид 48 сорьц илгээснээс дөрөв нь сэжигтэй гарсан талаар дурдсан юм. Тэгвэл гурван бөхөөс допинг илэрсэн нь баталгаатай болсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, шинжилгээний хариу ирээгүй байсан тамирчид буюу гурван бөхийн сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон гэнэ. Харин нэг тамирчны хариу ирээгүй байгаа аж. Үндэсний бөхийн салбар хорооныхон өчигдөр хориотой бодис илэрсэн гурван бөхийг дуудан уулзаж, шинжилгээний хариуг нь танилцуулсан аж
2024-07-23
Ахмад настны асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээ нэвтрүүлэв
Ахмад настны болон мэс заслын дараах асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээг “DTM home care” компанийнхан нэвтрүүлжээ. Тус байгууллагынхан хагалгааны дараах, өндөр настны, хавдартай өвчтөнийг асрах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэвтрийн дэглэмтэй хүнд гэрээр асаргаа хийдэг юм байна. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид эмчийн зөвлөмжийн дагуу эм, тариа хийдэг аж
2024-07-22
Байгалийн мөөгийг зөв таних, түүх сургалт зохион байгуулав
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан байгалийн мөөгийг зөв таньж тодорхойлох, түүн бэлтгэх танхимын болон хээрийн сургалт өнгөрсөн бямба гарагт боллоо. Олон нийтэд зориулсан, үнэ төлбөргүй үйл ажиллагаанд 30 гаруй хүн оролцож, мөөгний талаарх ойлголт, мэдлэгээ тэлжээ. Хээрийн сургалтыг Богдхан уулын Зайсангийн амны баруун хойд энгэрт явуулсан бол танхимынхыг нь ХААИС-ийн Биотехнологийн сургуульд зохион байгуулсан аж.
2024-07-22