Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна. Үүнд:
- “Зорчигч тээвэр 3” -₮608,040.39
- Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ₮2,422.31
- Өсвөр үе хүнс-₮679.09
- Хүнс хангамж төв ₮67,712.76
- Багачууд хүнс -₮26,919.52
- Асгат-₮53,470.50
- Хөрөнгө оруулалтын газар-₮312,834.37
- Хот төлөвлөлт судалгааны институт-₮124,992.80
- Гэрлэх ёслолын ордон -₮143,450.46 тус тус төвлөрүүлнэ.