Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Хан Хөхийн нуруунд бүртгэгджээ

Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Хан Хөхийн нуруунд Сибирь шинэсний дугтуйт (Coleophora Sibirica flav) болон эгэл бийрэн сүүлт (Lepidoptera erebidae) хэмээх хөнөөлт шавж голомтлон тархсаныг ойн мэргэжилтнүүд тогтоожээ. Эдгээр нь бусад шавжтай харьцуулахад манай оронд ховор тархалттайд тооцогддог байна. Ялангуяа Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Монголд одоогоор зөвхөн Хан Хөхийн нуруунд бүртгэгдээд байгаа гэнэ. Энэ төрлийн шавж хэт олширсноор бусад бүс нутагт тархах эрсдэлтэй тул Өндөрхангай сум дахь ойн ангийн мэргэжилтнүүд Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид, “Сайхан ойн төлөө” ХХК-ийнхантай хамтран устгал зохион байгуулж эхэлжээ. 
2024-07-31

Аянга буусны улмаас 17 бог мал хорогдлоо

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутагт уржигдар аянга буусны улмаас 17 бог мал хорогджээ. Аянга бууж, зургаан хонь, 11 ямаа хорогдсон тухай дуудлага онцгой байдлын алба хаагчдад тухайн өдрийн 21.00 цагийн орчимд ирсэн аж. Алба хаагчид үүний дагуу газар дээр нь ажиллаж, сэг зэмийг өчигдөр устгасан гэнэ. 
2024-07-31

Цагдан хоригдох явцдаа нас барсан иргэний асуудлаар Хүний эрхийн дэд хороо хуралдлаа

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа бие нь муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т хүргэгдэн ирээд нас барсан, 21 настай Б.О-ын асуудлаар УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны өчигдөр Төрийн ордонд хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин даргалсан юм. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид болон холбогдох албан тушаалтнууд, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор, тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга А.Намсаманд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ж.Жаргаланбаатар тэргүүтэй эрх бүхий хүмүүсийг Хүний эрхийн дэд хорооноос дуудаж, албан тайлбар авсан юм
2024-07-31

Зайсан орчмын өрх, албан байгууллагын ундны усыг төвийн шугамд холбож байна

Хан-Уул дүүрэг, Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудал болох ундны усны төвлөрсөн шугамд холбох болон дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил олон жил яригдсан ч гүйцэтгэл удаашралтай байсан юм. 
2024-07-31

Өнөөдөр 26 градус халуун байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.      
2024-07-31

Наймдугаар сард хэт халах ч бороо хур элбэг байна

ЦУОШГ-аас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Ирэх наймдугаар сард төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дундажаас ахиу орно.
2024-07-30

Багш нарын урт амралтыг хоёр хуваах саналаа хүргүүлжээ

Багш нар 48 хоног амардаг. Энэ бол Хөдөлмөрийн болон Боловсролын ерөнхий хуульд заасан эрх. Уг урт амралтыг нэг дор эдлүүлэхэд багш нар 9 сарын өмнөхөн ажилдаа ороход хүрдэг.
2024-07-30

Жаргалантын аманд 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд 2022 оноос эхлэн 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 800 метр даланг бариад байна.
2024-07-30

Нийтийн албанд томилогдох 256 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Одоогоор ажиллагаанд 166 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-07-30

Дунд гол дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа. 
2024-07-30

“Кинг тауэр” хорооллын орчимд үүсдэг ил задгай хог хаягдлыг тогтмол тээвэрлэж байна

“Цэвэрч иргэн-цэмцгэр хот” тусгай арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн хог хаягдлын менежмент, тээвэрлэлтэд хяналт тавьж, зөрчил арилгуулж буй. Өнөөдөр УБЗАА-ны холбогдох мэргэжилтнүүд ХУД-ийн 17 дугаар хороо, “Кинг тауэр” орчимд ажиллалаа.
2024-07-30

ЭХЭМҮТ ургийн гажиг тодорхойлох шинжилгээ хийхгүй байна 

Ургийн гажигтай хүүхдүүд Монголд олширсон. Дахиад ч нэмэгдэх бололтой. Учир нь ЭХЭМҮТ-д ургийн ДНХ тодорхойлох амниоцентез шинжилгээг тодруулагч бодисгүй гэх шалтгааны улмаас огт хийхгүй байна. Тиймээс хоёрол тестийн хариу нь эргэлзээтэй гарсан ээжүүд хүндхэн байдалд оржээ. Одоогоор Монголд НИПТ нарийвчилсан шинжилгээг ганц хоёрхон эмнэлэгт 2-3 сая төгрөгийн ханштай хийдэг гэнэ. Харамсалтай нь, энэ шинжилгээг өгөхөд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үйлчлэхгүй аж.
2024-07-30

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж, дахин барихаар санал солилцлоо

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан.
2024-07-30

Цонхоор үсрэхийг завдсан иргэний үйлдлийг таслан зогсоож, амийг нь аварчээ

Өчигдөр буюу 2024 оны долдугаар сарын 29-ний 21 цагийн орчимд “Алтай хотхоны .... дүгээр байрны 12 давхраас нэг хүн хөлөө унжуулаад суугаад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
2024-07-30

Чингэлтэй дүүрэгт ухаалаг хогийн сав суурилуулжээ

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нэг, гурав, 12, 13, 14, 26 дугаар байрны гадаах талбайд ухаалаг хогийн сав анх удаа байршуулжээ. Энэхүү хогийн сав нь өнгө үзэмж сайтай, хэрэглэхэд хялбар, удаан хугацаанд ашиглах боломжтойгоороо онцлогтой. Үүнийг энгийн хогийн сав шиг бага зайд суурилуулдаг бөгөөд багтаамж багатай мэт харагддаг аж
2024-07-30

“Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмаар 256 бөх зодоглоно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
2024-07-30

Сурагчид Сайр уулын мөнх цас, мөсөн голыг судалж байна

Баян-Өлгий аймгийн эко клубийн сурагчид Сайр ууланд гурав дахь жилдээ судалгаа шинжилгээ эхлүүлээд буй талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Ирвэс, янгир, аргаль зэрэг зэрлэг амьтан, олон төрлийн ховор, нэн ховор ургамалтай, уур амьсгалын өөрчлөлтийн илтгэгч мөнх цас, мөсөн голуудтай Сайр уулын экосистемийн өөрчлөлтийг судлах зорилгоор дээрх олон улсын байгууллага 2022 оноос “Сайр уул, шувууны нүдээр” хөтөлбөрийг санаачилж байжээ
2024-07-30

Дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 алтан цом хүртэв

“World city cup-2024” буюу дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнийг Малайз улсад уржигдар зохион байгууллаа. Уг тэмцээнд Оюуны хөгжлийг дэмжих академийн 21 сурагч долоон төрөлд өрсөлдсөн юм байна. Тэднээс Б.Шинэ-Эрдэнэ, Э.Нэгүүн, О.Намулун, Б.Цолмон зэрэг 10 хүүхэд алтан цом хүртсэн аж. Мөн Б.Ухаанзаяа, Ү.Аминшагай, Ж.Сумъяабазар, Г.Мөнхжин нарын11 сурагч мөнгөн цомын эзэн болжээ. Эл тэмцээнд 25 улсын 500 гаруй хүүхэд оролцсон байна. Монгол Улсаас 21 хүүхэд үүнд өрсөлдөж, ийнхүү бүгд амжилт гаргалаа
2024-07-30