Өчигдөр буюу 2024 оны долдугаар сарын 29-ний 21 цагийн орчимд “Алтай хотхоны .... дүгээр байрны 12 давхраас нэг хүн хөлөө унжуулаад суугаад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай очиж, тухайн үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар 22 настай "Т" нь сэтгэл гутралын улмаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 12 давхрын орцны цонхоор үсрэхийг завдсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.