Чингэлтэй дүүргийн 2-3 дугаар хороонд өчигдрийн 17.40-19.00 цагт цахилгаан тасрав. Урьдчилан мэдэгдэлгүйгээр ийнхүү цахилгаан тасалснаас дээрх хороодод байрладаг байгууллагуудын үйл ажиллагаа саатахад хүрсэн юм. Цахилгаан яагаад гэнэт тасарсан талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхнаас тодруулахад “Гэмтэл хаана гарсныг тогтоож чадаагүй байна. Мөн цахилгаанд хэзээ холбохыг ч мэдэхгүй” гэж байлаа. Өчигдрийн 19.00 цагийн үед дээрх компанийнхантай дахин холбогдоход “Цахилгааны утсанд гэмтэл гарсантай холбоотой. Гэмтлийг бүрэн засаж дуусаагүй тул зарим байршилд цахилгааныг түр хязгаарласан хэвээр байна” гэв.
Бэлтгэсэн А.Үүлэн