Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд тусгай зөвшөөрөл олголоо
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 гаруй хувь нь, их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын 667 байгууллага үйл ажиллагаа явуулдгаас төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэг байна. Харин ерөнхий боловсролын 307 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагаас төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургууль бий.
2023-10-17
Хушин ой “хамгаалагчид”-ыг тодрууллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зарласан “Хушин ойгоо хамгаалъя” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн 758 хүүхэд бүтээлээ ирүүлснээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Мягмарнаран тэргүүн байрт шалгарчээ. Харин хоёрдугаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Аминсарнай, удаахад нь 11 дүгээр сургуулийн О.Халиун орсон байна.
2023-10-17
Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоов
Их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, сургалтын орчин үйлчилгээ зэргээр эрэмбэлэхэд 83,5 хувиар Монгол улсын их сургууль жагсаалтыг тэргүүлж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулиуд эхний аравт багтжээ.
2023-10-17
Нийт хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж байна
Судалгаанд 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийг түүврийн аргаар сонгон, тухайн өрхийн 15-49 насны гишүүд болон 5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх юм. Мөн судалгаанд сонгогдсон ЕБС-ийн 6-18 насны суралцагчид, жирэмсэн эхчүүдийг түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулна.
2023-10-17
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага зохион байгуулна
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Бид батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирэх шаардлагатай. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ. Санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Энэ нь коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онд хэрэгжээгүй. Харин өнгөрсөн жилийн хавраас хариуцлага ногдуулж эхэлсэн” хэмээлээ. Цэрэг татлагыг дүүрэг бүрд нэг байршилд зохион байгуулах нь.
2023-10-17
Хайнань руу “Хүннү эйр” тогтмол нислэг үйлдэх нь
БНХАУ-ын Хайнань руу “Хүннү эйр” компани ирэх сараас эхлэн тогтмол нислэг үйлдэхээр болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал Хайнань арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээр хийн ийнхүү нислэг үйлдэхээр тохиролцсоныг ЗТХЯ-наас мэдээлэв. “Хүннү эйр”-ийн зүгээс Улаанбаатар-Хайкоу Мейлан-Улаанбаатар чиглэлийн нислэгийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
2023-10-17
Н.Одонтуул: Өөрийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг ялаас чөлөөлөхгүй
Харьяаллын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн хорих байгууллагын оршин буй газрын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тодруулбал, хорих байгууллага аль сум, дүүргийн нутагт оршиж байна тухайн сум, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
2023-10-17
Хүүхдүүд хордлогод орсон асуудлыг “Нийтийг хамарсан хордлого биш” гэж дүгнэжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.
2023-10-17
Эгийн голын гүүрнээс Шанагатын ам хүртэл голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэв
Хөвсгөл нуур Эгийн гол сав газрын захиргааны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд усны тоо бүртгэл ажлыг зохион байгуулж эхэллээ. Алаг-Эрдэнэ сумын төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэр болох 6 худгийн үйл ажиллагаатай танилцаж, дээж авч усны чанарын шинжилгээнд хамруулав. Мөн шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ хийн, дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж өглөө.
2023-10-17
Эгэл нарсны үр түүх талбайг тусгаарлав
Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Биндэр ой” сум дундын ойн ангийнхан орон нутгийнхаа Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Баян-Адрага сумын Дуурлиг хэмээх газарт эгэл нарсны үр түүх талбай тусгаарлах ажил гүйцэтгэжээ. Ингэснээр энэ төрлийн мөнх ногоон мод тарихад шаардлагатай үрийн нөөцийг тус цэгээс түүх, хангах боломж бүрдэж байна.
2023-10-17
Монголын цэнгэг усыг хамгаалах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт тавьлаа
БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа "K water" байгууллагын Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Юунг Хуан, Төслийн менежер Им Сэ Жин нарыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар энэ оны арваннэгдүгээр сарын 5,6-нд Филлипин Улсын Манила хотод болох Азийн Усны холбооны ТУЗ-ийн хуралд Яамны удирдах түвшний албан хаагчийг оролцуулах, мөн цэнгэг усны хамгааллын чиглэлд олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавив.
2023-10-17
Хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгож, 100 000 мод тарьжээ
Мөн үрээр тарьсан ийм суулгацууд амьдрах чадвар сайтай байдгийг ажилчид нь онцолсон. Нэг хүлэмжид ойролцоогоор 100 000 суулгац бий гэнэ. Тэгэхээр дөрвөн хүлэмжид 400 000 суулгац ургуулж буй бололтой. Талбайд тарьсантайгаа нийлээд бараг 500 000 мод болохоор аж. Навчит мод хурдан ургадаг бол шилмүүст нь арай удаан гэнэ. Гадаах талбайдаа гурван худагтай бөгөөд эндээс усаа хоолойгоор дамжуулан, модоо усалдаг юм байна. Тиймээс усалгаа нь ямар нэгэн хүндрэлгүй гэсэн.
2023-10-17
Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга тэргүүтэй хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун нийслэлд тохиосон үерийн гамшгийн дараа Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаж, холбогдох байгууллага, хүмүүсээс баримт, тайлбар гаргуулан авсан билээ.
2023-10-17
Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавт яллах дүгнэлт үйлдүүлэхээр боллоо
Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын авлигын хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэрбээр 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн аж. Улмаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдмагцаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна. “Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж өгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж буй гэнэ. Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ.
2023-10-17
Түгшүүрийн “дохио”, түлшний туршилттай өвөл
Өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийн дор түлшний нөөц бүрдүүлэх, хуваарилах ажил л хийдэг болов. Иргэдийг эрсдэлгүй өвөлжүүлнэ гээд угаарын хийн сэрэмжлүүлэг мэдээ түгээдэг уламжлал тогтоолоо. Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил болгон шинэчлэн тогтоодог жишиг бий болгов. Өнөө жил гэхэд долоон дүүргийн 197 хороог уг бүсэд хамруулсан байна билээ.
2023-10-17
Орон сууц ашиглалтад оруулах, түрээслүүлэхдээ хахууль авсан дарга нарыг шалгаж дуусав
Тус аймаг дахь Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг “Ирксиб строй” ХХК барьж ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ эл компанийнхан холбогдох байгууллагын лабораторийн дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй нь батлагдсан хөөсөнцрөөр цагдаагийн алба хаагчдад зориулсан 30 айлын орон сууцын гадна фасадыг хийж орон нутгийн барилга хүлээн авах улсын комисст нь өгсөн аж. Эл компанийн захирал Г.Нарангэрэл барилгаа хүлээлгэж өгөхийн тулд Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпораци” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярын дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон байна.
2023-10-17
“Универсиад-2023” наадам амжилттай боллоо
Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн XXIII оюутны урлаг, спортын “Универсиад-2023” наадам Увс аймгийн Улаангом хотод 2023 оны аравдугаар сарын 11-14-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадамд таван их, дээд сургууль, коллежийн 200 гаруй оюутан, суралцагчид урлаг, спортын тус бүр таван төрлөөр авъяас, ур чадвараа сорин өрсөлдөж, дүнгээ гаргалаа.
2023-10-16