НЭМҮТ-ийн "Хүн амын хоол тэжээлийн судалгааны баг" Орхон аймагт ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Орхон аймагт 12 хоног ажиллана. "Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний VI судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг НЭМҮТ нь Улаанбаатар хот болон 21 аймгийг хамруулан үндэсний хэмжээнд 2023 оны ес, аравдугаар сард зохион байгуулж байна.
Судалгаанд 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийг түүврийн аргаар сонгон, тухайн өрхийн 15-49 насны гишүүд болон 5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх юм. Мөн судалгаанд сонгогдсон ЕБС-ийн 6-18 насны суралцагчид, жирэмсэн эхчүүдийг түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулна.
Манай хүн амын зөв зохистой хооллолтын талаарх мэдлэг дутмагаас бусдыг даган дуурайж өөрт тохироогүй хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь түгээмэл гэнэ.