МУИС-ийн байр ор сураггүй алга болсон түүх давтагдах вий
МУИС нь найман бүрэлдэхүүн сургуультай. Нийслэлд хичээлийн мөн тооны байртай, олон жилийн түүхтэй сургууль. Гэвч хичээлийн байрнууд нь нэг нэгээрээ “алга болсоор” байна. Тухайлбал, тус сургуулийн Газар зүй, геологийн сургуулийн барилгыг 2019 онд нураасан бөгөөд өдий хүртэл шинэчлэн бариагүй. Сургуулийн барилга “алга болдог” хэрэг ингээд зогссонгүй. Өдгөө хичээлийн III байраа нураахаар зэхээд буй билээ. Түүхийн дурсгал, соёлын өвд багтах барилгаа ийнхүү нураах болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
2023-10-18
Хотын дарга хувийн хэвшлийнхнийг дэмжихээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
2023-10-18
Хилээр их хэмжээний химийн хорт бодис нэвтрүүлэв
Уг нь холбогдох хууль, журамд зааснаар химийн хорт, аюултай бодис импортолж буй иргэн, аж ахуйн нэгжийнхэн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргаж, техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Энэ мэт хуулийн наад захын шаардлага хангагдаагүй учраас хууль сахиулах байгууллагынхан химийн хорт бодис их хэмжээгээр нэвтрүүлсэн эмэгтэйд Эрүүгийн хуулийн 24.3-1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа бөгөөд гаалийн байгууллагынхан тухайн бодист шинжилгээ хийж эхэлсэн гэнэ.
2023-10-18
Нохойтойгоо хил зөрчсөн ХБНГУ-ын иргэнийг шүүнэ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ руу гарахаар явсан герман эр манай хилийг зөрчжээ. Тэрбээр нохойтойгоо өмнөд хөршийн хилээр нэвтрэх гэсэн ч бичиг баримтын зөрчилтэй байснаас болсон уу, оруулаагүй аж. Тиймээс эргэж Монгол Улсын нутаг руу явган алхаж, боомтын бус газраар хилийн торон доогуур шургаж орж ирсэн гэнэ. Хилчид түүнийг саатуулан шалгаж, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас ХБНГУ-ын иргэн М.Ш-д Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
2023-10-18
Мялзангийн вакцины хөрөнгийг завшсан гэх хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ
Тэд эрх мэдлээ ашиглан малыг яаралтай дархлаажуулах нэрийн дор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, З.Батсүхийн хамтран ажилладаг Энэтхэгийн “Heister biosciences limited” компаниас 2017-2020 онд дөрвөн удаа өндөр үнээр авсан гэж буруутгагдаж буй.
2023-10-18
Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ гэв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.10.17/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны аравдугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
2023-10-18
Зүүн аймгуудаар шуурч, сэрүүснэ
19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.
2023-10-18
А.Отгонцэцэг: Шинжээчдийн баг дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн гаргахыг шаардаж байна
Зуурдаар өнгөрсөн нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг мэдэхээр иргэн А.Отгонцэцэг өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна суулт зарлалаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар өнөөдөр гурав дахь удаагаа үзлэг шинжилгээ хийх юм. Тиймээс А.Отгонцэцэг шинэ бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж, ийн суулт хийж эхэлжээ.
2023-10-17
Хөдөлмөрийн гэрээтэй гадаад иргэдийн тоо 9 хувиар өсжээ
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 12.2 мянга болж, өмнөх улирлаас 9.0 хувиар өссөн байна. Харин гадаадад хөдөлмөр эрхлэхээр 173 иргэн зуучлагдсан нь өмнөх улирлаас 44.2 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
2023-10-17