Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 12.2 мянга болж, өмнөх улирлаас 9.0 хувиар өссөн байна. Харин гадаадад хөдөлмөр эрхлэхээр 173 иргэн зуучлагдсан нь өмнөх улирлаас 44.2 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Манай улсад 2023 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын 99 улсын 12.2 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 мянган хүн буюу 73.8 хувиар, өмнөх улирлаас 9 хувиар нэмэгдсэн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 11.1 мянга буюу 90.9 хувь нь эрэгтэй, 1.1 мянга буюу 9.1 хувь нь эмэгтэй байна.