Ч.Сайханбилэгт “Нэткапитал” ББСБ-аас мөнгө шилжүүлж байсан гэв үү
Авлигын хэргийн яллагдагчаар татагдаж, биеэ эмчлүүлэх нэрээр АНУ руу зугтсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь шилжүүлэн авахаар хууль сахиулах байгууллагынхан хамтран нэлээд олон ажиллагаа тасралтгүй явуулж буй билээ. Энэ хүрээнд түүний хамаарал бүхий хүмүүсийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нэг бус хүнийг АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Өнгөрсөн өдрүүдэд Ч.Сайханбилэгийн хамааралтай данс руу 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатарыг сэжигтнээр шалгаж, тайлбар мэдүүлэг авсан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга асан Г.Төмөрбаатар нэг бус удаагийн гүйлгээгээр дээрх хэмжээний ам.доллар шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй.
2023-11-10
Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой
Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах мэдлэг мэдээллийг төлөвшүүлэх зорилготой “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг энэ сарын 6-наас улс орон даяар зохион байгуулж байна. ДЭМБ-ын Олон улсын эмийн аюулгүй байдлын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв 2016 оноос хойш иргэд, эмнэлгийн мэргэжилтний эмийн гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, гаж нөлөөг олон нийтэд мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “MedSafetyWeek-Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн.
2023-11-09
Эх орондоо тавтай морил
Монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөж, тэсвэр хатуужил, сахилга батаараа гайхагдсан залуусын төлөөллийг
2023-11-09
Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгт урамшуулал зарлажээ
Хөвсгөл аймгийн ЗДТГ, МИАТ ТӨХК орон нутгийн аялал жуулчлалыг дэмжиж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Хөх сувдын орноор аялах сар” урамшууллын хөтөлбөр зарлажээ. Үүний хүрээнд МИАТ ТӨХК Монгол орны хоймор нутаг руу энэ сард зорчих иргэдэд хоёр төрлийн урамшуулал санал болгож буйаж. Найз нөхөд, хамт олноороо явж буй хүмүүсийг “3+1” хөтөлбөрт хамруулж, дөрвөн хүн тутмын нэгийг нь тийзийн үнээс чөлөөлөх гэнэ. Мөн насанд хүрсэн хоёр хүнтэй хамт зорчих 1-2 хүүхдийг үнэгүй явуулахаар болжээ. Урамшуулалд хамрагдсан хүмүүс зөвхөн үйлчилгээний такс буюу нисэх буудлын хураамж төлөх нь. Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгээр нэг талдаа зорчих үнэ өдгөө 194 000 төгрөг буй бол хоёр талынх нь 381 500 байна.
2023-11-09
Сураггүй алга болсон хоёр хүүг олжээ
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг шуурхай бүлэгт хуваарилан 5 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.
2023-11-09
Ял эдэлж байсан 4 иргэний эрхийг сэргээжээ
Шалгалтаар 93 зөрчил илэрсэн ба түүнийг арилгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад 9 шаардлага хүргүүлэв
2023-11-09
2872 гэмт хэргийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээг
2023-11-09
Иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллагаас лавлагаа авах гэж цаг алдахгүй нь
Тодруулбал, иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллага руу явахгүй, ТҮЦ машин болон “E-Mongolia” системээс лавлагаа авах гэж цаг алдахгүй болох нь. Үүний хүрээнд БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” компанид lavlagaa.e-mongolia.mn систем нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд гадаад улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй нь. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд виз мэдүүлгийн бусад байгууллагад дээрх lavlagaa. e-mongolia.mn системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцоход зориулсан энэхүү системийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн юм. Одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 15 байгууллагын 87 үйлчилгээг уг системд нэвтрүүлээд байгаа гэнэ.
2023-11-09
Байшин шатсанаас нэг хүн амиа алджээ
Түймрийн шалтгааныг тогтоохоор өдгөө холбогдох албаныхан ажиллаж буй юм байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах нь ихэссэн тул иргэд, айл өрхүүд галын аюулгүй байдлаа хангахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Үүнээс өмнө галын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай осол Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 26-нд гарсан юм.
2023-11-09
Монгол хэл, бичгийн чиглэлээр хийсэн суурь судалгааг танилцуулав
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2023.11.08) хуралдлаа.
2023-11-09