Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 11-15 насны хоёр эрэгтэй хүүхэд энэ оны арваннэгдүгээр сарын 07-ны 20.00 цагийн үед сураггүй алга болсон аж. Тухайн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг шуурхай бүлэгт хуваарилан 5 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.
Дээрх хүүхдүүдийг энэ оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр олж тогтоон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан баг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.