Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

"Хүчит шонхор" захын замыг амралтын өдрүүдэд нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Тээврийн цагдаагийн албанаас энэ амралтын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд “Хүчит шонхор” захын зүүн, урд замыг 8-17 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна хэмээн мэдээллээ.
2024-02-01

2023 онд соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 20 гэмт хэрэг шалгагджээ

Прокурорын байгууллага 2023 онд соёлын өвтэй холбоотой нийт 33 хэрэгт хяналт тавьсан байна.
2024-02-01

Халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулгүй болголоо

Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж, хамгаалалтын даланг давж халиа дошин үүссэн байна.
2024-02-01

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөн хандив өглөө

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар нэгдүгээр сарын 23-ны байдлаар 176 мянга гаруй мал хорогдсон гэсэн тоон мэдээлэл байна.
2024-02-01

Авлигыг мэдээлэх 110 утсаар 229 дуудлага хүлээн авчээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 58 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-02-01

Батлан хамгаалах салбарынханд “Шударга байдлын 2023 оны үнэлгээ”-ний талаарх мэдээллийг хүргэлээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид “Батлан хамгаалах салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн”-д оролцов.
2024-02-01

Баянзүрх дүүргийн 40 гаруй СӨХ-нд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна.
2024-02-01

Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний аян эхлүүллээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
2024-02-01

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд орон сууцны батламж гардууллаа

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон.
2024-02-01

Зудтай газруудад цас нэмж орохыг анхаарууллаа

Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас өчигдөр танилцууллаа. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Харин Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Бусад нутгаар агаарын температур дунджийн орчим байх аж. Энэ сард салхи, шуурга ихтэй байх төлөвтэй гэнэ
2024-02-01

Боомтуудыг шинэ шатанд төлөвлөж, хөгжүүлэх стратеги бодлого боловсруулав

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулан төлөвлөлт хийх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 
2024-02-01

Эдийн засгийн чуулган, бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнд Өмнөговьчууд хөгжлөө тодорхойлж байна

ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨНД ӨМНӨГОВЬ АЙМАГ 40 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА.
2024-02-01

Авто болон төмөр замын хориг хашааны стандарт боловсруулж байна

БОАЖЯ, ЗТХЯ хамтран дэд бүтцийн төлөвлөлтийг хүрээлэн буй орчинд ээлтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад гарц төлөвлөх MNS 6515:2015, Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц, ерөнхий шаардлага MNS 6735:2018 зэрэг стандартыг боловсруулан баталсан. Үүн дээр нэмээд ан амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашааны стандарт боловсруулж байгааг судлаачид мэдээллээ
2024-02-01

“Америк, Монголын аялал жуулчлалын хөгжлийн нийгэмлэг” байгуулав

Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэргэд улс улсын зах зээл хариуцсан төрийн бус байгууллага байгуулж, тухайн орноос Монгол руу чиглэсэн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж буй. Тухайлбал, БНСУ-аас жуулчин хүлээж авдаг компаниуд хамтран Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо байгуулж, өнгөрсөн жилээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл дээрх холбооны дэргэд “Америк, Монголын аялал жуулчлалын хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага байгуулжээ
2024-02-01

Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах талаар зөвлөлдөх уулзалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран “Ковид-19 цар тахлын дараах орчинд Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” ТA-10099 техник туслалцааны төслийг 2023 оны долдугаар сараас хэрэгжүүлж байна.
2024-02-01

БНСУ-ын талд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцлийг хөнгөвчлөх санал тавив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр солонгосын талтай Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж ярилцсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр авах арга хэмжээний тухай” 166 дугаар тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс болон хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар БНСУ-ын холбогдох яам, байгууллагатай тогтмол уулзалт хийж ирсэн. Үүний үр дүнд манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын үзүүлж эхэлсэн.
2024-02-01

Манай улсын иргэд мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг оролдож, торгуулах нь олширч байна

БНХАУ-ын хилээр нэвтрэх /орох, гарах/ үед зорчигчдын биедээ авч явах ачаа тээш, эд зүйлс 30 кг хүртэл байх ба БНХАУ-ын гаалийн байгууллагаас дараах шаардлагыг тавьж, шалган нэвтрүүлж байна.
2024-02-01

Дугаарын хязгаарлалтыг цуцлахаа мэдэгдэв

Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Улаанбаатарт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас мөрдөж эхэлсэн. Уг зохицуулалтын хугацаа өчигдрөөр дууссан юм. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал асуулгыг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн сарын 29-нд эхлүүлж, гурав хоног үргэлжлүүллээ. Санал асуулгыг өчигдөр 17.00 цагт хаасан бөгөөд 7899 иргэн оролцсоноос 55 хувь нь дугаарын хязгаарлалтын хугацааг сунгахыг дэмжсэнгүй. Үлдсэн 45 хувь нь хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал өгчээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн олонх нь хязгаарлалтгүйгээр зорчихыг хүссэн байна
2024-02-01