Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас өчигдөр танилцууллаа. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Харин Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Бусад нутгаар агаарын температур дунджийн орчим байх аж. Энэ сард салхи, шуурга ихтэй байх төлөвтэй гэнэ. Ялангуяа сарын сүүлийн 10 хоногт нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах гэнэ. Тэр дундаа зудад өртөөд буй төвийн болон зүүн бүсийн аймгуудад цас нэмэгдэн орсноор хаваржилт хүндрэх эрсдэлтэйг онцгой байдлын байгууллагаас анхааруулжээ. Тиймээс аймаг, сумын Онцгой комиссоос эрт арга хэмжээ авч, өвс, тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэхийг зөвлөсөн байна. Ташрамд дурдахад, манай орны нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, 20 аймгийн 100 гаруй сум зудтай байгаа аж.
Бэлтгэсэн М.Оч