Монгол Улсын Газрын 2023 оны 481 дүгээр тогтоолоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.
Энэ хүрээнд Говийн бүсийн хөгжлийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 29-нд зохион байгуулсан бөгөөд хоёрдугаар сарын 1,2 ны өдрүүдэд "Эдийн засгийн чуулган- Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Өмнөговь аймгаас Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн төлөөлөл, сумын ИТХ, Засаг дарга нарын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний төлөөлөл, улс төрийн намуудын төлөөлөл, нутгийн зөвлөлийнхөн гээд Өмнөговь аймаг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Говийн бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл, Нөөц кластер, худалдаа, Говийн бүсийн онцлог давуу тал, Дэд бүтэц, тээвэр ложистик, боомт эрчим хүч, харилцаа холбоо, Нийгмийн үйлчилгээ, ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд, Бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт гэсэн чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Говийн бүсийн тэргүүлэх чиглэл-Нөөц ,кластер, худалдаа" салбар хэлэлцүүлэгт панeлистаар аймгаа төлөөлөн оролцлоо.
Говийн бүсийн гүний усыг уул уурхайн үйлдвэрлэлд цаашид ашиглахгүй байх, улмаар говийн бүсэд гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх,ус татах төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх саналуудыг дэвшүүллээ.