Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хоёр хүнийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-02-06
Хойд бүсийн хөгжлийг Орхон, Булган, Хөвсгөл аймагт тулгуурлан хийнэ
Монголын эдийн засгийн чуулган - “ Бүсийн хөгжил” зөвлөгөөн 2024 оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Форумаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлсэн юм.
2024-02-06
Автобусны жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгоно
Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм.
2024-02-06
Газар хөдлөлтийн чиглэлээр мэдээллийн нэгдсэн сантай болжээ
Манай улсад барилгын норм дүрэмд ашиглагдаж байсан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын анхны зургийг манай эрдэмтэн судлаачид ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран 1983 онд зохиожээ. Тэр үеэс хойш өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд судалгааны техник, технологи нэн хурдацтай хөгжиж, орчин үеийн тоон бичлэгтэй станцуудыг ашиглалтад оруулж, газар хөдлөлтийн мэдээллийн санг өргөжүүлсэн байна. Мөн бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилт, неогеодинамик, орчин цагийн тектоник хөдөлгөөн, хүчтэй газар хөдлөлтийн идэвхтэй хагарлуудын талаар шинэ мэдлэгийг хуримтлуулжээ.
2024-02-06
Б.Бадрааг хилээр орж ирмэгц нь цагдан хорьжээ
“Нүүрсний” болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадынханд эзэмшүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадрааг цагдан хорьжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн эхээр Монгол Улсын хилээр орж ирмэгц нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны захирамжийг үндэслэн дээрх цагдан хорих ангид саатуулсан байна. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 18.6-2.2-ын мөнгө угаасан гэсэн үндэслэлээр Б.Бадрааг яллагдагчаар татаад буй юм
2024-02-06
Их хотын төрхгүй, эрээвэр хураавар Улаанбаатар
Улсынхаа нийслэл, нийгэм, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн төв цэг болсон дэлхийн их хотууд төлөвлөлтөө ухаалгаар хийж, хүнд ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй сууринг бий болгодог аж. Ингэхдээ газар зүйн байршил, уур амьсгалын онцлог, орон зайн хэмжээ, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хангамж, түүх, соёлын өгөгдөл, ирээдүйн амбиц гээд олон хүчин зүйлийг харгалзан хөгжлийн үзэл баримтлал, төлөвлөгөөгөө боловсруулж, үүнтэйгээ уялдуулан бүтээн байгуулалтуудыг хийдэг гэнэ. Харин тэдний нэгэн адил их хотын ангилалд багтсан Улаанбаатар хамгийн замбараагүй, эмх цэгцгүй, муу төлөвлөлттэй, өнгө үзэмжгүй нийслэл гэж цоллуулах болзлыг хэд дахин давуулан биелүүлчхээд байна
2024-02-06