Монголын эдийн засгийн чуулган - “ Бүсийн хөгжил” зөвлөгөөн 2024 оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Форумаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлсэн юм.
Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа дөрвөн бүсэд хувааж байсан бол энэ удаад говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэж зургаан бүсэд хуваажээ. Ингээд “Хойд бүсийн хөгжил”-ийг Орхон, Булган Хөвсгөл аймагт тулгуурлан хөгжүүлэх ба эрдэмтэд, нутгийн иргэдийн санал, судлаачдын гаргасан дүгнэлтэд тулгуурлан боловсруулалт хийгдсэн ба танилцуулгыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хийлээ.
Хойд бүсийн Тэргүүлэх чиглэл:
- Орхон аймаг - Хүнд аж үйлдвэрийн цогцолбор
- Ухаалаг хөдөө аж ахуй - Булган
- Хөвсгөл аймаг - Аялал жуулчлалын бүс
- Орхон аймаг - Хөдөө аж ахуйн нөөцөд түшиглэсэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх Тэргүүлэх чиглэл барьж ажиллана.