Архангай аймаг, Жаргалант сум Ямаат багийн “Үзүүрийн бууц” гэдэг газар хоёрдугаар сарын 04-ний өдрийн 04.00 цагийн орчим тус сумын харьяат, малчин О гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 04-ний өдрийн 18.45 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан малчин О /56 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г эрэн хайх ажиллагааг 02.05-ны өдрийн 12.25 цагаас эхлэн тус багийн “Арцны сахья” гэдэг газар Орхон голын эрэг дагуу завьтай 50 метр зайд зохион байгуулж 13.37 цагт цогцсыг нь олж, гарган сумын Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.