Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст багийн "Дугуй” дэлгүүрийн хажууд суудлын автомашин айлын хашаа мөргөсөн, автомашины хаалгыг онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 05-ны өдрийн 07.40 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Toyota Harreir” загварын суудлын автомашин айлын хашаа мөргөж тус автомашины жолооч Б /67 настай, эрэгтэй/ нас барсан байсныг 7 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрт шилжүүлэн өгсөн байна.