Японы аялал жуулчлалын экспод 7-8 аж ахуйн нэгж оролцуулах нь
Азид томоохонд тооцогддог Японы аялал жуулчлалын экспо ирэх есдүгээр сарын 26-29-нд Токио хотод болох нь. Уг арга хэмжээнд манай улс 17 жил тасралтгүй оролцсон бөгөөд энэ жил хуваарилсан төсөвтөө тааруулан 36 ам метр талбай захиалж, 7-8 аж ахуйн нэгжийг оролцуулахаар төлөвлөж буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Ингэхдээ Япон Улсын зах зээлээс жуулчин хүлээж авдаг тур операторуудыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
2024-08-09
Нийслэлийн харьяа байгууллагууд Яармаг руу нүүв
Нийслэлийн ЗДТГ-ынхан Яармаг руу бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж дууссан тухай хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэв. Түүнчлэн нийслэлийн харьяа газар, агентлагуудын дийлэнх нь ч нүүж дуусаад буй гэнэ. Одоогоор нийслэлийн Эрүүл мэндийн болон Байгаль орчны газрынхан хараахан Яармагт төвхнөж амжаагүй юм байна. Тиймээс дээрх хоёр газраас бусад агентлагаас үйлчилгээ авах иргэд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны цогцолбор луу очих шаардлагатай болох нь.
2024-08-09
Зэрлэг амьтан гарч ирж болзошгүй 39 газарт анхааруулах тэмдэг байршуулжээ
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, генетик солилцооны нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Горхи, Тэрэлж болон Хустайн нурууг холбосон экологийн коридорыг шаардлагатай байгууламжуудын хамт байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Тэгвэл эл ажлын хүрээнд тус байгууллагынхан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх зуслангийн бүсийн 110 байршил бүхий 39 газарт зэрлэг амьтан гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ
2024-08-09
“Зэвтэй уснаас болж ходоод өвдөж, харшилтай болсон”
Оршин суудаг орон сууцных нь цэвэр усны хоолойноос хоёр жилийн турш зэвтэй ус гарч буйгаас эрүүл мэнд, санхүүгээрээ хохирч байна хэмээн Хан-Уул дүүргийн иргэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч “Сүүлийн хоёр жилийн хугацаанд холбогдох байгууллагын удирдлагууд энэ асуудлыг шийдэж чадаагүй. Өмнө нь дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан ажиллаж байсан. Тэрбээр одоо УИХ гишүүн болсон тул асуудал шийдвэрлэж чадна гэж найдаж байна. Мөн манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу нарт Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны зөвлөлийнхөн оршин суугчдын гарын үсэг, өргөдөл гомдлыг хүргэнэ.
2024-08-09
“Орчлон” сургууль Кембрижийн хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх нь
“Орчлон” олон улсын цогцолбор сургууль 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр Кембрижийн хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх зөвшөөрлийг албан ёсоор авсан талаараа олон нийтэд зарлалаа. Тус сургууль 2008 онд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй Монголын анхны сургалтын байгууллага болж байсан бол үүнээс 16 жилийн дараа цахимаар явуулах тусгай зөвшөөрлийг авснаар улсдаа төдийгүй Ази, Номхон далайн бүсдээ анхдагч нь болжээ.
2024-08-09
Гуравдугаар сургууль орчмын явган хүний замыг нарийсгажээ
Нийслэлийн гуравдугаар сургуулийн ойр орчмын явган хүний зам уг нь бусад газрынхаас арай өргөн байдаг. Гэтэл сүүлийн долоо хоногийн хугацаанд тус сургууль орчмын явган хүний замыг нарийсгах нь уу гэлтэй нэг талаас нь ухаад, ундуй сундуй болгоод хаячихав. Явган хүний замыг яагаад эвдсэнийг бид тодруулсан юм. Газар дээр нь очиход тэнд ажиллаж буй хүмүүс “Их тойруу, Бага тойруугийн бүсээс өнгөрсөн жил хийж эхэлсэн дугуйн болон явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа” гэж хэлэв.
2024-08-09
Жуулчдаар мод тариулахыг уриалав
Нэг сая мод тарих зорилт тавин ажиллаж буй “Миний клуб”- ийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас санаачилсан “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөрийг “Нэг жуулчин, нэг мод” болгон өөрчилж, хэрэгжүүлэх нь нийгэмд үр ашигтай гэж үзэж байна. Тиймээс манай улстай ойр ажилладаг, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, Монголыг зорин ирж буй солонгос жуулчдад хандан ийм уриалга гаргасан аж. Түүний эл санаачилгыг “Ногоон хэрэм” төслийнхөн дэмжиж, Тэрэлжийн авто зам дагуух 8.4 га газарт хэрэгжүүлж байгаа ойжуулалтын төслийнхөө талбайд солонгосчуудаар мод тариулж эхэлжээ
2024-08-09