Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр МУБИС “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй аж. Үүний хүрээнд ерөнхий боловсролын 50 сургуульд сургалтын багц хэрэглэгдэхүүн гардуулан өгчээ. Тодруулбал, эх орондоо зохион бүтээж үйлдвэрлэсэн физикийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг сурагчдад хүлээлгэн өгсөн байна. МУБИС-ийнхан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах” төслийг Мөн Японы “All net” ТББ-тай хамтран 2011 оноос хэрэгжүүлжээ.
Сурагчдад гарын доорх материал ашиглан туршилт, сургалт явуулж, дадлагажуулдаг аж. Түүнчлэн япон багш нартай хамтран механик, цахилгаан, оптик, хэлбэлзэл, дуу долгион гэсэн бүлэг сэдвээр туршилт сургалт зохион байгуулж иржээ. Харин 2017 оноос эхлэн Японы эрдэмтэн, багш нартай хамтран физикийн сургалтын багаж, хэрэглэгдэхүүнийг зохион бүтээж, үйлдвэрлэх болсон байна.
Ч.БОЛОР