Иргэдийн цаг завыг хэмнэх зориулалттай олон үйлчилгээг “Ub cab” компанийнхан санаачлан хэрэгжүүлдэг билээ. Тэд энэ удаад “Дайгдъя” үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь нэг чиглэлд явах жолооч болон зорчигчдыг холбох зорилготой үйлчилгээ юм байна. Мөн нэгж тээврийн хэрэгслийн суудал ашиглалтыг нэмэгдүүлж, нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилготойг тус компанийнхан онцлов.
“Ub cab” компанийнхан үүнийгээтаксины үйлчилгээг гол орлогоо болгосон жолооч нарт бус, өглөө, оройд ажил, гэр лүүгээ автомашинаар явдаг хүмүүст зориулжээ. Ингэснээр нэг чиглэлд явах хүмүүстөлбөрөө хуваан төлж, бага зардлаар зорчих боломж бүрдэж буй гэнэ. Эл үйлчилгээг нийслэлийн хамгийн их түгжирдэг хэсэг болох Яармагаас хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр иргэд өглөө ажилдаа явахдаа “Ub cab” аппликэйшний “Дайгдъя” цэсэд хандан нэг чиглэлд явах хүмүүстэйгээ төлбөрөө хувааж төлөөд, зорчиж болох нь. Харин оройн цагаар иргэд “Ub cab” аппликэйшний “Дайгдъя” цэсэд хандан хүссэн газраасаа Яармаг руу явах чиглэлийн унаанд суух боломжтой гэнэ.
У.Цэцэгсүрэн