Эрүүл мэндийн салбарын оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, олон улсын болон дотоодын эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд, төлөөлөгчдийн газруудын бараа бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулдаг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнг энэ сарын 4-нд нээнэ. Уламжлал ёсоор “Мишээ л экспо” төвд тус үзэсгэлэн, худалдааг энэ сарын 6 хүртэл, 25 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Салбарын эмч, мэргэжилтнүүд, хувийн хэвшлийнхэнд олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесээ өргөжүүлэх, бүтээгдэх үүн, үйлчилгээ ний шинэ санаа “олох” боломж олгодгоороо тус үзэсгэлэнгийн үр өгөөж өндөр. Өнгөрсөн жилийн “Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнд 30 орчим улс орны төлөөлөгчийн газар, БНСУ, БНХАУ- аас ханган нийлүүлэх 19 байгууллага, манай төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч 49 компани оролцож байв.