Олон улсын аялал жуулчлалын Залуучуудын чуулган зохион байгуулна
БОАЖЯ, Аялалжуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд энэ сарын 15-21-нд “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Уг нэгдсэн арга хэмжээг “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах чуулганаар нээж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, зочлох үйлчилгээний газрууд, тур оператор компаниудад зориулсан салбар хуралдаанаар үргэлжлүүлэх нь. Гурав дахь өдөр нь 21 аймгийнханд Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах өдөрлөг, зургаа дахид нь Олон улсын аялал жуулчлалын залуучуудын чуулга уулзалт хийхээр товложээ. Түүнлэн өдгөө манай улсын зорилтот зах зээл болоод буй Япон, Солонгос, Хятад, Оросоос жуулчин хүлээж авдаг аяллын компанийнхныг хамруулсан үйл ажиллагаануудыг ч зохион байгуулах гэнэ.
2024-04-03
Үйлдвэрлэлийн ослоор 57 хүн нас баржээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон зарлаж, аян өрнүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв. Сүүлийн жилүүдэд орчны аюулгүй байдал болон байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс шалтгаалсан осол нэмэгдсээр буй аж. Тухайлбал, өнгөрсөн жил гамшигт үзэгдлийн улмаас 320 хүн нас барсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 47 хүн амиа алдсан байна. Түүнчлэн улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 408 осол гарч, 57 хүн нас баржээ
2024-04-03
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв
Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй буурсан, өнгөрсөн оны мөн үеийнхээс болон олон жилийн дунджаас 10-60 см-ээр бага байгааг Цагуур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Иймд орон нутгийн иргэд, малчид, тээвэрчдийг гол, нууран дээгүүр зорчихгүй, баталгаат гүүр, гармаар явахыг анхаарууллаа. Түүнчлэн цас, мөс эрчимтэй хайлж байгаагаас гол, нуурын усны түвшин эрс нэмэгдэж, сайр,гуу жалга бүхий хэсгүүдээр үер буух эрсдэл орон нутагт хаа сайгүй нүүрлэснийг сануулсан юм. Иймд малчдыг голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв
2024-04-03
Гамшиг, аюулт үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэх талаар санамж бичиг байгуулав
Мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх замаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдэд үнэн бодит мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, подкаст, контент мэдээ, нэвтрүүлгийг түргэн шуурхай дамжуулж хамтран ажиллах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024-04-03
Сургууль, орон сууцын зоорь, айл өрх усанд автав
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өчигдөр өгөв. Түүний мэдээлснээр энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. Цасны зузаан долоон см байгаа нь зудын эрсдэлийг бууруулжээ. Харин шар усны үер нэмэгдэх төлөвтэйг анхааруулав. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд уржигдар шар усны үерийн 16 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал, орон сууцын барилгын зоорийн давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг үерт автсан бөгөөд далан босгох, усны голдирлыг өөрчлөх зэргээр аюулгүй байдлыг хангасан байна
2024-04-03
ЭЭХХЗГ-ын дарга асан Д.Нарантуяаг шалгаж дууслаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 29-д нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх, 11-ийг нь хаах саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Уг 29 хэргийн нэг нь дээрх албан тушаалтантай холбоотой аж.
2024-04-03
Хятадын иргэний захиалгаар нутаг нэгтэнд нь халдсан этгээдүүдэд ял шийтгэлээ
Үүний дараа Г.Билгүүний хамаарал бүхий Ш гэдэг хүнийг бусдаас зээлсэн мөнгөө өгөхийг шаардан барьцаалж, Налайх дүүргийн нутагт аваачин хутга тулган эрүүл мэндэд нь халдаад зогсохгүй хууль бусаар хорьж, хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрээр дамжуулан авч яван хүчээр алга болгох хэрэг үйлдсэн байна. Тэд үүнээс өмнө 2021 онд Гандантэгчэнлин хийдийн гадаа, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дахь зочид буудал, баар, караоке бүхий үйлчилгээний төвийн дэргэд нэг бус иргэнд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэгт холбогджээ. Бас тэдний нэг нь архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт их хэмжээгээр хадгалж, ашигласан хэрэг өдүүлсэн гэнэ.
2024-04-03
Гадаадын тагнуулынхантай хамтарсан хэрэгт дахиад лам хүн холбогджээ
Манай улсад тагнуул хийсэн гэх үндэслэлээр гадаадын нэг, түүнтэй хамтран ажиллаж байсан Монголын гурван иргэнийг өнгөрсөн сарын 29-нд тагнуулын байгууллагын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон талаар бид энэ сарын 1-ний дугаартаа мэдээлсэн. Тагнуулын байгууллагынхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг өдүүлсэн хэргүүдийг багагүй хугацаанд баримтжуулан илрүүлэн шалгасаар буй билээ. Түүний нэг нь эл хэрэг юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ хэрэгт нэгэн лам болон эм, эмнэлгийн хэрэгслийн импортын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг манай улсын хоёр иргэнийг холбогдуулсан гэнэ.
2024-04-03
Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, цас орно
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-04-03
“Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг нийтээрээ тэмдэглэлээ
“Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг 1967 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тэмдэглэсээр ирсэн. Энэхүү өдрийг 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотод төрсөн Ханс Кристиан Андерсены мэндэлсэн өдрөөр тэмдэглэдэг. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Чүдэнз зардаг бяцхан охин”, “Цасан хатан” зэрэг зохиолыг дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд уншдаг.
2024-04-02
Үндэсний цөөнхийн асуудлаар хэлэлцжээ
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кайрат Абдрахманов тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд айлчлал хийж байна.
2024-04-02
Сураггүй болсон 15 настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэнээс “15 настай, эрэгтэй хүүхэд өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй байна” гэх мэдээлэл ирүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
2024-04-02
Математикийн улсын олимпиад Өмнөговь аймагт анх удаа болов
Математикийн улсын олимпиад Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулаж байна. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг сурагчид болон багш, мэргэжилтнүүд оролцож байна. Энэ жил математикийн олимпиад зохион байгуулагдаж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
2024-04-02
Салбар бүрийн 30 залуу судлаач “Бүүткамп” эрчимт сургалтад хамрагдаж эхэллээ
Дэлхий даяар дэлгэрч буй “Бүүткамп” эрчимт сургалтад хими, биологи, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, материал судлал, нанотехнологи, ойн аж ахуй, ургамал хамгаалал, бизнес, нийгмийн инновац, санхүү хүний нөөц, чанарын менежментийн салбарын 30 залуу энтерпрёнершип судлаачид хамрагдаж эхэллээ.
2024-04-02