Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэнээс “15 настай, эрэгтэй хүүхэд өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй байна” гэх мэдээлэл ирүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус дуудлага, мэдээллийн дагуу эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулж, 54 хүний бүрэлдэхүүнтэй 7 автомашинтай эрлийн баг ажилласан байна. Ингээд алга болсон хүүхдийг гэрээс нь хойш 15км газарт байрлах айлд байсныг олж тогтоожээ. Хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.