Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй буурсан, өнгөрсөн оны мөн үеийнхээс болон олон жилийн дунджаас 10-60 см-ээр бага байгааг Цагуур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Иймд орон нутгийн иргэд, малчид, тээвэрчдийг гол, нууран дээгүүр зорчихгүй, баталгаат гүүр, гармаар явахыг анхаарууллаа. Түүнчлэн цас, мөс эрчимтэй хайлж байгаагаас гол, нуурын усны түвшин эрс нэмэгдэж, сайр,гуу жалга бүхий хэсгүүдээр үер буух эрсдэл орон нутагт хаа сайгүй нүүрлэснийг сануулсан юм. Иймд малчдыг голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв.
Бэлтгэсэн Н.Ган