БОАЖЯ, Аялалжуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд энэ сарын 15-21-нд “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Уг нэгдсэн арга хэмжээг “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах чуулганаар нээж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, зочлох үйлчилгээний газрууд, тур оператор компаниудад зориулсан салбар хуралдаанаар үргэлжлүүлэх нь. Гурав дахь өдөр нь 21 аймгийнханд Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах өдөрлөг, зургаа дахид нь Олон улсын аялал жуулчлалын залуучуудын чуулга уулзалт хийхээр товложээ. Түүнлэн өдгөө манай улсын зорилтот зах зээл болоод буй Япон, Солонгос, Хятад, Оросоос жуулчин хүлээж авдаг аяллын компанийнхныг хамруулсан үйл ажиллагаануудыг ч зохион байгуулах гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл