Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Автомашины дугаарыг 730 мянгаар хязгаарласныг эсэргүүцсэн иргэд Цэцэд хандлаа

Хотын удирдлагууд хүний эрхийг боомилж байгааг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай мэдээллийг иргэн Ш.Ербол, Л.Эрдэнэтүрүү, Ч.Отгонжаргал нар Цэцэд гаргасан юм. Уг хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар яаралтай горимоор баталсан билээ.
2024-11-13

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хүний тоо 4.5 хувиар өсжээ

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг. Уг аяныг 1997 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн зохион байгуулж иржээ.
2024-11-13

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эргэлзээг тайлж өгөөч шүүгч нар аа

2016 оны зургаадугаар сарын 28 өдөр буюу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө, сонгуулийн сурталчилгаа дуусахаас хэдхэн цагийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тун чиг сайхан мэдээ дуулгаж билээ. “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эх орондоо авчирч чадлаа.
2024-11-13

Тэгш бус боловсролын ангал руу олон хүүхэд “унаж” байна

Монгол Улс ерөнхий боловсролын сургуулийн насны 700 гаруй мянган хүүхдээ “зовоох”-гүйгээр сургачхаж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгш бус байдлыг гааруулж, боловсролын салбар дахь ангал улам гүнзгийрэв. Эрүүл мэнд, боловсролын салбараа уландаа гишгэсний горыг хүүхдүүд амсаж байна. Эрүүл, боловсролтой иргэнтэй байхыг хүсдэг улс орнууд эдгээр салбарыг тэргүүн эгнээндээ багтааж, хөрөнгө оруулдаг юм билээ. Гэтэл манай улсад хүүхдүүд сурах сургуульгүй түрээсийн байранд толгой хоргодсон хэвээр. Үүний зэрэгцээ гурван ээлжээр хичээллэсэн нэртэй өдөр хоногийг өнгөрөөж байна. Боловсрол олгох гэж ингэж “гурилддаг” байдлыг хэзээ зогсоох вэ. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар түрээсийн байранд 29, гурван ээлжид шилжсэн долоон сургууль үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан бус мэдээлэл бий.
2024-11-13

Хоёр ч сурагч амиа хорлохоос өмнө сэтгэл зүйч нар ажиллах ёстой байв уу

Хоёр ч сурагч амиа хорлохоос өмнө сэтгэл зүйч нар ажиллах ёстой байв уу
2024-11-13

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг хянан шалгав

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг хянан шалгав
2024-11-13

Ирвэстэй сумдын малчдад зөвлөмж, мэдээлэл хүргэв

Цоохор ирвэс малчдын гэр, хотонд халдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ирвэс хамгаалах сан хамтран Булган, Ханхонгор, Хүрмэн сумын малчдын дунд уулзалт, хэлэлцүүлэг үе шаттай зохион байгуулж байна.
2024-11-13

Хөвсгөлийн цэвдгийн судалгаагаар грант хүртлээ

Эдийн засаг, хөгжлийн яам, ШУА, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “Хүрэл тогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын газар зүй, геологийн салбар хуралдаанд судлаач Ё.Пүрэвдулам “Хөвсгөл аймгийн цэвдгийн эрсдэлийн зураглал ба экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох нь” сэдэвт судалгаагаараа тэргүүн байр эзэлж, 10 сая төгрөгийн грантын эзэн болжээ.
2024-11-13

Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

2024 оны арваннэгдүгээр сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-11-13

Ой, усан сан бүхий газар дахь нүхэн жорлонгуудыг буулгаж эхэллээ

“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-нд орчны бохирдол, доройтлыг бууруулах зорилтын хүрээнд “Ой, усан сан бүхий газарт барьсан нүхэн жорлонг буулгах, ариутгах ажлыг хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн гол дагуу байршилтай нүхэн жорлонгуудыг буулгах ажлыг эхлүүлснээ нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Одоогоор тухайн бүс нутаг дахь стандартын бус 39 ариун цэврийн байгууламжийг буулгажээ.
2024-11-12

Чихрийн шижингийн эрсдэлээ үнэлээрэй

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 14-нд тохионо. Дэлхийн чихрийн шижингийн холбооноос энэ жил нь “Чихрийн шижин ба сайн сайхан байдал” гэсэн уриалга дэвшүүлсэн аж.
2024-11-12

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажил хангалтгүй байна гэв

Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн. Гэвч анхан болон дунд шатанд хүүхдийн эрхийг хамгаалах ажил орхигдсон, хуулийг хэрэгжүүлэхгүй байна хэмээн ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хөрөнгө санхүү, боловсон хүчний хомсдолоос шалтгаалан хүүхэд хамгааллын ажил орхигдсон гэв.
2024-11-12

Энэ он гарснаас хойш 19 хүн ДОХ-оор өвчилжээ

Энэ оны эхний 10 сард 19 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурваар цөөн байна. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 387-д хүрээд буй юм. Уг өвчний улмаас энэ онд хоёр хүн нас баржээ.
2024-11-12

ТҮЦ-үүд “буцан ирлээ”

Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн нийслэлд ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг холбогдох албаныхан нь эрчимтэй өрнүүлсэн. Тухайлбал, автобусны буудлуудад байрлуулсан ТҮЦ-үүдийг ачиж, зам, талбайг чөлөөлж байв. Тэр хэрээр нийтийн эзэмшлийн талбай, ялангуяа явган хүний замд тулгардаг саадууд бага ч гэсэн үгүй болсон юм.
2024-11-12

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд мэдээллийн ил тод байдлаа хангаж чадах уу

Авлигатай тэмцэх газраас авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянан үзэж зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулж эрх бүхий байгууллагад хүргүүлэх чиг үүргийн хүрээнд Засгийн газрын 2021 оны “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх, үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох” тогтоолыг хянав.
2024-11-12

УБЕГ-ын дарга согтуудаа ажилтандаа халджээ

Улсын бүртгэлийн ажилтны өдөр тун удахгүй тохионо. Эл өдрийг угтсан, Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), түүний харьяа байгууллагуудын спортын өдөрлөг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болжээ. Үүний дараа зарим албан тушаалтан нь УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы өрөөнд архи ууцгаасан гэнэ.
2024-11-12

Зайсангийн хуучин гүүрний урд хэсгийг өнөөдрөөс хаана

Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 8-нд хаахаа нийслэлийн ЗДТГ-аас өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эл хугацааг хойшлуулж, өнөөдрөөс энэ сарын 30-ны 06.00 цаг хүртэл хаахаар болсноо мэдэгдэв. Ингэхдээ гүүрийг бүрэн бус, урд уулзварынх нь хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон гэнэ.
2024-11-12

Томуу, томуу төст өвчний улмаас 1108 хүүхэд хэвтэн эмчлүүлж, нэмэлтээр 310 ор дэлгэжээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах чиглэлээр шуурхай удирдлагын баг байгуулсан билээ. Тус баг болон нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-аас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгөв.
2024-11-12