Эдийн засаг, хөгжлийн яам, ШУА, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “Хүрэл тогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын газар зүй, геологийн салбар хуралдаанд судлаач Ё.Пүрэвдулам “Хөвсгөл аймгийн цэвдгийн эрсдэлийн зураглал ба экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох нь” сэдэвт судалгаагаараа тэргүүн байр эзэлж, 10 сая төгрөгийн грантын эзэн болжээ.
Харин Ц.Батням “Экосистемийн дэмжих үйлчилгээг аялал жуулчлал хөгжсөн газар нутагт ашиглах нь: Хяргас нуурын жишээн дээр” судалгаагаараа дэд байрт орж, ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит, таван сая төгрөгийн грант авав.
Тэд хоёул ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан аж. Мөн “Хүрэл тогоот”-ын байгалийн ухааны ангилалд тус хүрээлэнгийн газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Жаргалдай шалгарч, Эдийн засаг, хөгжлийн сайдын нэрэмжит шагнал хүртжээ.