Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд-Эрхэм баян

 Хүүхдийн мэс заслын эмчилгээнд хоёр шинэ технологи нэвтрүүлжээ 

 Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн энэ онд хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээнд шинээр хоёр төрлийн эмчилгээ, технологийг амжилттай нэвтрүүлжээ. Үүний нэг нь цөсний ерөнхий сувгийн төрөлхийн эмгэгтэй хүүхдэд дурангийн аргаар мэс засал анх хийсэн нь аж. Мөн улаан хоолой нь төрөлхийн битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийсэн байна. Эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, мэс засал амжилттай болсон гэх үр дүн гарчээ. Ингэснээр цаашид эдгээр эмчилгээг тогтмол хийх боломж бүрдүүлжээ. Шинэ технологийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий болон Цээжний мэс заслын, Нярайн эмгэг судлалын, Нярайн эрчимт эмчилгээний зэрэг долоон тасгийн эмч, мэргэжилтнүүд хамтран нэвтрүүлсэн аж. 
2023-11-30

“Нэг худгийг 40 жорлон бохирдуулж, ундны усанд аюул учруулж байна” 

Гэр хороолол харьцангуй бага, хотын төвийн бүсэд тооцогддог Зайсан орчмын орон сууцын хотхон, хорооллынхны ундны уснаас ч гэдэсний савханцар илэрснийг мэргэжилтнүүд онцлоод, нүхэн жорлонгоос болж Улаанбаатарын хөрс, ус үлэмж их хэмжээгээр бохирдсоныг хэлэв. Цаашдаа стандартын бус ариун цэврийн байгууламж нэмж бариулахгүй байх, тоог нь цөөлөх, жорлонгийн бохирдлыг бордоо болгон ашиглах саналыг дээрх агентлагаас дэвшүүлсэн юм. Энэ ажилд орон нутгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхныг манлайлан оролцохыг уриаллаа. 
2023-11-21

“Эрүүл шүд, эрүүл ирээдүй” аяныг эхлүүллээ 

“Эрүүл шүд, эрүүл ирээдүй” аяныг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийхан өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд АШУҮИС оюутнуудаа Нүүр, ам судлалын болон“АШУҮИС дент” эмнэлэгтээ амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулж, эмчилгээний зардлаас 30 хувийг нь хөнгөлнө. Түүнчлэн ажилчдынхаа төлбөрийн 15 хувийг чөлөөлөх нь. Мөн сургуульдаа шүд угаах өрөөтэй болсон байна. Цаашид салбар сургуулиуддаа ч ийм өрөө нээх нь.  Улсын хэмжээнд ирэх оноос хэрэгжүүлэх “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд тус сургууль дээрх аяныг санаачилсан гэнэ. Энэхүү аяныг өчигдрөөс эхлээд цаашид тогтмол хэрэгжүүлэх аж.
2023-11-10

Он гарснаас хойш 54 хүн угаарын хийд хордож нас барсан байна

Энэ он гарснаас хойш угаарын хийд 2000 гаруй иргэн хордсон байна. Тэднээс 54 нь нас баржээ. Тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хамгийн олон хүн угаарт өртсөн аж. Харин Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сараас хүйтний улирал дуусталх хугацаанд 45 иргэн угаарын хийд хордсон гэсэн мэдээлэл бүртгэгдсэн гэнэ. Энэ нь бусад дүүргээс хамгийн бага нь. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд шалтгааныг нь тодруулахад ихэвчлэн айлууд угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө салгасан, яндангаа хөөлөөгүй, зөв галлаагүй, зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчил илрүүлжээ. Нийслэлийн хэмжээнд гэр хороололд 200 000 орчим айл өрх бий.
2023-11-03

Сүхбаатар дүүргийн эмнэлгийн барилгын ажил 90 хувьтай байна 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат” компанийнхан боловсруулжээ. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” компанийнхан ажиллаж буй юм байна. Уг ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх жилийн хоёр дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах аж. Эмнэлэгт шаардлагатай 149 нэр, төрлийн 652 тоног төхөөрөмжийг одоогоор худалдан авчээ. Үлдсэн тоног төхөөрөмжийг авах санхүүжилтийг дүүргийн 2024 оны төсөвт тусгахаар төлөвлөсөн гэнэ. 
2023-11-02

М.Бадарчийн бие тогтворжжээ

М.Бадарч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлээс  улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
2023-09-07

АШУҮИС-д гадаадын есөн орны 310 оюутан сурч байна

Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяатууд, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцов.
2023-09-02

Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг ХОРИГЛОСОН хүнсний бүтээгдэхүүний жагсаалт

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг ХХААХҮЯ-наас гаргасан мэдээлэлд тулгуурлан хүргэе.
2023-08-31

Эмч, сувилагчдыг БНСУ-д сургалтад хамруулна

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн Захирагчийн алба, “Гёнги” Олон улсын эмнэлгийн холбоо, “Шихва” эмнэлэг, Вельсийн нэрэмжит эмнэлгийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. 
2023-08-29

5-14 насны хүүхдүүд чарганаас унаж, бэртэх тохиолдол их байна

Унаж гэмтэх нь нийт осол гэмтлийн дунд хамгийн түгээмэл тохиолддог ба улсын хэмжээнд жил бүрийн осол гэмтлийн шинэ тохиолдлын 35-40 хувийг эзэлж, тэргүүлэх шалтгаан болж байна.
2023-01-29

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтаа ирэх долоо хоногоос эхлүүлнэ

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан уулзалт боллоо. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцсон уг уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
2023-01-26

В, С бус гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг

Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог гэнэ. Тиймээс иргэд уг вирусийн эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхийг шахаж, шаарддаг ч шийдвэрлэгдэхгүй удааширч буй юм байна. 
2023-01-23

“Түлэнхийн төв” эмнэлгийн Б блокыг ашиглалтад орууллаа

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв” эмнэлгийн “Б” блокын барилга угсралтын ажлыг дуусгаж, /2023.01.10/-ны өдөр Улсын комисс ажиллан, ашиглалтад орууллаа.
2023-01-20

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аян улс даяар эхлэв

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах зорилготой тус аяныг нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
2023-01-16

Нарийн мэргэжлийн эмч нарыг сэлгэн ажиллууллаа

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.
2022-12-31

Эрүүл мэндийн салбарынхан цахим шилжилт, шинэ технологио танилцууллаа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуй нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан буй “Ub healthe care week” үзэсгэлэн гурван өдөр болж дууслаа. Тус үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологи, менежментийг танилцуулан туршлага солилцсон байна.
2022-11-18

21 аймаг, 9 дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулав

21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр чадавхжуулах хоёр өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2022-11-18

Б.Бямбадорж: Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна

Б.Бямбадорж: Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна
2022-11-14