Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв” эмнэлгийн “Б” блокын барилга угсралтын ажлыг дуусгаж, /2023.01.10/-ны өдөр Улсын комисс ажиллан, ашиглалтад орууллаа.
Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах тус барилга нь долоон давхар, нийт хэвтэн эмчлүүлэх 250 ортой бөгөөд хүлээн авах яаралтай мэс заслын тасаг, мөн яаралтай тусламжийн, үзлэгийн, тусгаарлах, уламжлалт эмчилгээний өрөө тасалгаатай юм.
Тус эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлнэ.
-Захиалагчаар Эрүүл мэндийн яам, гүйцэтгэгчээр “Нутгийн зам групп” ХХК, зураг төсөл зохиогчоор “ЭЗТ” ХХК, хяналтыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тавьж ажиллажээ.