Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн энэ онд хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээнд шинээр хоёр төрлийн эмчилгээ, технологийг амжилттай нэвтрүүлжээ. Үүний нэг нь цөсний ерөнхий сувгийн төрөлхийн эмгэгтэй хүүхдэд дурангийн аргаар мэс засал анх хийсэн нь аж. Мөн улаан хоолой нь төрөлхийн битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийсэн байна. Эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, мэс засал амжилттай болсон гэх үр дүн гарчээ. Ингэснээр цаашид эдгээр эмчилгээг тогтмол хийх боломж бүрдүүлжээ. Шинэ технологийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий болон Цээжний мэс заслын, Нярайн эмгэг судлалын, Нярайн эрчимт эмчилгээний зэрэг долоон тасгийн эмч, мэргэжилтнүүд хамтран нэвтрүүлсэн аж.
Бэлтгэсэн: М.Оч