ЦЕГ: Согтуу иргэдийг жагсаалаас татан гаргаж байна
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд хоёр дахь өдрөө жагсаж байна. Эхний өдөр жагсагчдын дунд согтуу хүн их байсан ч цагдаагийн байгууллагаас үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндлээд нэг ч хүнийг саатуулаагүй, баривчлаагүй, эрүүжүүлээгүй.
2022-12-05
Зодуулсан сурагчийг хорооны хамтарсан багтай холбон зуучилжээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зодооны асуудлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 3-нд олон нийтийн сүлжээнд сурагчид нэгнээ зэрлэгээр зодож буй бичлэг цацагдсан. Нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийхэд 17 настай, эрэгтэй Т, 17 настай, эрэгтэй М нар нь энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних эрэгтэйтэй маргалдах үедээ зодоон хийсэн тогтоогджээ.
2022-12-05